Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргажээ.
Хуваарийн дагуу хүүхдийн мөнгийг есдүгээр сарын 17-ноос олгох бол ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт тусламжийг есдүгээр сарын 15, 24-наас олгох аж.
