НИЙСЛЭЛИЙН 21 БАЙРШИЛД "ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ" ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

Улаанбаатар хотод ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн зориулалтын зарим барилгыг "Хотхоны бага сургууль" болгон ашиглах шийдвэр гарсан. Тус шийдвэрийн хүрээнд энэ хичээлийн жил хотхоны бага сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцана. Цаашид хотхоны бага сургуулийн тоог нэмж, бүлэг дүүргэлт өндөртэй сургуулиудын ачааллыг бууруулна. Шинээр нээж буй хотхоны бага сургуулиудыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж, ухаалаг самбар, сурагчдын идэвхтэй оролцоонд суурилсан сургалтыг дэмжих орчин, стандартын шаардлага хангасан сандал, ширээгээр тохижуулсан.

•    Хан-Уул дүүрэгт нийслэлийн ерөнхий боловсролын 52, 32, 130, 186, 18, 163 дугаар сургуулиудын харьяа хотхоны бага сургууль,

 •    Баянзүрх дүүрэгт нийслэлийн ерөнхий боловсролын 69, 133, 14, 48, 44 дүгээр сургуулиудын харьяа хотхоны бага сургууль, 

 •    Баянгол дүүрэгт нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны ундраа, Эрдмийн өргөө, 73 дугаар сургуулийн харьяа хотхоны бага сургууль, 

 •    Сүхбаатар дүүрэгт нийслэлийн ерөнхий боловсролын 4, 16, Эрдмийн хөтөч сургуулийн харьяа хотхоны бага сургууль, 

 •    Сонгинохайрхан дүүрэгт нийслэлийн ерөнхий боловсролын 154, 12, Хөгжил сургуулийн харьяа хотхоны бага сургуулийг нээлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БАРИЛГЫН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААН БЯМБА ГАРАГТ БОЛНО 1 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 21 БАЙРШИЛД "ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ" ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ 1 цагийн өмнө
ТӨРИЙН БАНК ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОМЖИЙГ ДЭМЖ… 1 цагийн өмнө
"МЯНГАН МОРЬТОН" АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛОХ ГЭЖ БАЙНА 1 цагийн өмнө
АРАВДУГААР БОГД ЖЭВЗҮНДАМБА ХУТАГТ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД Д… 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН XI ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО 3 цагийн өмнө
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО 3 цагийн өмнө
АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТИЙБОЛЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ… 5 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026: АЗИЙН НААДАМД ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭН Г… 6 цагийн өмнө
НИЙТИЙН ТЭЭВЭР ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬТ ШИЛЖИНЭ 6 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 34 СУРГУУЛЬД “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ ЦАГДАА“ АЖИЛЛАНА 7 цагийн өмнө
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДАМ 51 МЯНГАН ХҮНИЙ БАГТААМЖТАЙ “БИШКЕК АРЕН… 7 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИНТЭЙ УУЛЗЛАА 7 цагийн өмнө
ЯАРМАГИЙН ГҮҮРЭЭС НИСЭХИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛ ДУГУЙН БОЛОН ЯВГАН ХҮНИЙ ЗАМ… Өчигдөр
Н.УЧРАЛ: МОНГОЛЫН БАЯЛАГ МОНГОЛЧУУДДАА Өчигдөр
ДОРНОД АЙМГИЙН ЦАГААН-ОВОО СУМЫН СУУРЬШЛЫН БҮСЭД ХЭСЭГ БААВГАЙ ОРЖ ИРЖ… Өчигдөр
СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД НИЙСЛЭЛД УСНЫ ОСЛООР 105 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ЭМД-ААР 21.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЖЭЭ Өчигдөр
Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд төв талбай дээр "Солонгосын соёлы… Өчигдөр
Н.МАДУРО НЬЮ-ЙОРКИЙН ШОРОНГООС ЗУРГАА НИЙТЭЛЖ, “БИД БАТ ЗОГСОЖ БАЙНА” … Өчигдөр