АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНЭ НЭМЭГДЭХГҮЙ БӨГӨӨД ШАТАХУУНЫ ХАНГАМЖ БАТАЛГААТАЙ БОЛСОН


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 134 шатахуун түгээх станцад нийт 1,492 тонн АИ-92 төрлийн шатахуун, орон нутгийн 125 шатахуун түгээх станцад 1,597 тонн автобензин ачиж хүргэсэн байна.
Энэ долоо хоногт багтаан улсын хэмжээнд үүссэн шатахууны хангамжийн доголдлыг арилгахаар ажиллаж байна. Өдөрт дунджаар 26 вагон автобензин импортоор орж ирдэг байсан бол наймдугаар сард энэ хэмжээ 35.8 вагон болж нэмэгдсэн. Манай улсын ердийн хэрэглээ өдөрт 34 вагон байдаг. Хэдийгээр шатахууны хэрэглээ тодорхой хэмжээгээр өсөж байгаа боловч өнөөдөр татан авч буй хэмжээтэй харьцуулахад хэвийн нөхцөлд шилжих боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Одоогоор улсын хэмжээнд 30-40 суманд тодорхой хэмжээний шатахууны хомсдол, доголдол үүссэн гэсэн мэдээлэл байгаа бөгөөд ойрын хугацаанд эдгээр сумыг шатахуунаар хангахыг зорьж байна.
Үүний дараагийн шатанд томоохон шатахуун түгээх станцын сүлжээнд харьяалагддаггүй, хувийн жижиг шатахуун түгээх станцуудын хангамжийг анхаарч ажиллана. Эдгээр станцуудыг цөөн тооны бөөний борлуулалт эрхэлдэг компаниуд хангадаг. Тиймээс цаашид томоохон сүлжээ шатахуун түгээх станцтай импортлогч компаниудаар дамжуулан жижиг шатахуун түгээх станцуудын шатахууны хангамжийг хангах үүрэг даалгаврыг өнөөдрийн Шуурхай штабын хуралдаанаар өгсөн. Мөн есдүгээр сард холбогдох эх үүсвэрүүдээс авах шатахууны хэмжээг бүрэн баталгаажуулсан. Иймээс цаашид шатахууны нийлүүлэлтэд дахин тасалдал, доголдол үүсгэхгүйгээр улсын хэмжээнд хэвийн хангалт хийх бүрэн боломжтой гэж үзэж байна. Есдүгээр сард АИ-92 автобензиний үнэ нэмэгдэхгүй бөгөөд шатахууны хангамж баталгаатай болсон. Тиймээс иргэд та бүхэн зориулалтын бус саванд шатахуун хадгалах, гэр болон орон сууцандаа нөөцлөх зэрэг үйлдэл гаргахгүй байхыг уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЯСНЫ ЭДИЙГ СЭРГЭЭГЧ НАНО МАТЕРИАЛЫГ ГАРГАН АВЧЭЭ Өчигдөр
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР ТАМИРЧДАД ДОПИНГИЙН БОДИС ХУДАЛДСАНЫГ ШҮҮХ ТОГ… Өчигдөр
НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛЫН САНТАЙ "FISSURE PLAYGROUND-3" ТЭМЦЭЭНД МА… Өчигдөр
УКРАИНЫ ДРОН ОРОСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ҮЙЛДВЭРТ ЦОХИЛТ ӨГЧЭЭ Өчигдөр
БНХАУ-ТАЙ ХОЛБОГДДОГ 11 БООМТЫГ ТҮР ХААНА Өчигдөр
ИРЭХ ГУРВАН САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ Өчигдөр
БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖ… Өчигдөр
Г.ГҮНБИЛЭГ МОРЬТ ХАРВААНЫ АВАРГА БОЛЛОО Өчигдөр
МОНГОЛД АНХ УДАА ШӨНИЙН МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛНА Өчигдөр
“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ 65 ТЭРБУМ ИЕНИЙ ЗЭЭЛЭЭР ӨРГӨТГӨНӨ Өчигдөр
МОНГОЛ, ФРАНЦ, ТАЙВАНИЙН ЭМЧ НАР ХАМТРАН 30 ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ Өчигдөр
ТАСГАНЫ ОВООНД ЦАХИЛГААН МАШИН ЦЭНЭГЛЭХ ӨРТӨӨ БАЙГУУЛЛАА Өчигдөр
Д.ТРАМПЫН ХӨРӨГТЭЙ НЭГ АМ.ДОЛЛАРЫН ЗООС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ЗАРАГДАЖ Д… 2026/09/03
ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ 600 ГАРУЙ НЭГЖИД ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/09/03
Б.СЭМЖИДМАА: ЕБС-ИЙН ЗАХИРЛУУДАД АЖЛЫН НӨХЦӨЛИЙГ ДЭМЖИХ НӨҮТБҮҮК ОЛГОЛ… 2026/09/03
УКРАИНЫ 8,670 ДРОН МОСКВА БОЛОН МОСКВА МУЖИЙГ ЧИГЛЭН НИСЖЭЭ 2026/09/03
“ДЦС-V” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 16% БАЙНА 2026/09/03
ӨСВӨРИЙН БАДМИНТОНЧИД ГУРВАН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ 2026/09/03
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ОКТАНЫ ТОО СТАНДАРТАД НИЙЦЭЖ БАЙГААГ БАТАЛГААЖУУЛЖЭ… 2026/09/03
ЭНЭ САРД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУВААРЬ 2026/09/03