APPLE-ИЙН АНХНЫ НУГАЛДАГ IPHONE 2000 АМ.ДОЛЛАРООС ДЭЭШ ҮНЭТЭЙ БАЙЖ МАГАДГҮЙ

Admin
1 цагийн өмнө

Apple компани анхны нугалдаг iphone-оо ирэх есдүгээр сарын 9-нд танилцуулах төлөвтэй байна. Тус компани уг өдөр шинэ бүтээгдэхүүний арга хэмжээ зохион байгуулахаа албан ёсоор зарласан бөгөөд шинэ загварын iphone-уудын хамт нугалдаг төхөөрөмжөө танилцуулах магадлал өндөр байгаа юм.Apple-ийн анхны нугалдаг утас нь ном шиг дотогшоо нугардаг загвартай байх бөгөөд гадна талдаа ойролцоогоор 5.5 инчийн, задлахад 7.8 инчийн дэлгэцтэй болно. Ингэснээр задласан үедээ жижиг таблеттай төстэй дэлгэцийн талбайг хэрэглэгчид санал болгоно. Мөн төхөөрөмжийг нугалахад үүсдэг дэлгэцийн зураас буюу “crease”-ийг аль болох мэдэгдэхгүй болгох шинэ технологи ашиглах тухай мэдээлэл гарчээ. Нугалдаг утасны хувьд нугас болон дэлгэцийн бат бөх чанар нь хамгийн том сорилтуудын нэг тул Apple энэ хэсэгт онцгой анхаарч байгаа аж. Техникийн үзүүлэлтийн тухайд одоогоор тархсан мэдээллээр уг төхөөрөмж A20 чип, 12 GB RAM, хоёр арын камертай.  Мөн Face ID-ийн оронд хажуугийн асаах товчинд суурилсан Touch ID ашиглаж магадгүй гэх мэдээлэл бий. 

Харин үнийн хувьд анхны нугалдаг iphone нь Apple-ийн хамгийн үнэтэй ухаалаг утаснуудын нэг болох төлөвтэй. Шинжээчид болон салбарын эх сурвалжууд төхөөрөмжийн эхлэх үнийг 2000 ам.доллароос дээш байж болзошгүй гэж таамаглаж байна. Apple нугалдаг утасны зах зээлд Samsung, Google, Motorola зэрэг үйлдвэрлэгчдээс хэдэн жилийн дараа нэгдэж байгаа юм. Reuters-ийн мэдээлснээр Apple-ийн шинэ төхөөрөмж нь нугалдаг утасны зах зээлд эзлэх байр сууриа хурдан нэмэгдүүлэхээс гадна компанийн өндөр үнэтэй бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөхөд чухал үүрэг гүйцэтгэхээр байна. Одоогоор төхөөрөмжийн албан ёсны нэр тодорхойгүй бөгөөд хэвлэлүүдэд “iphone Fold”, “iphone Ultra” гэх нэршлүүдийг ашиглаж байна. Apple есдүгээр сарын 9-ний арга хэмжээний үеэр төхөөрөмжийн нэр, үнэ болон техникийн үзүүлэлтүүдийг албан ёсоор танилцуулах эсэх нь анхаарал татаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙТИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН ӨРГӨТГӨЛ ЭНЭ САРД АШИГЛАЛТАД ОРНО 9 минутын өмнө
ДУЛААНЫ ШУГАМ СҮЛЖЭЭ ШИНЭЧЛЭХ АЖИЛД 5.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ 24 минутын өмнө
“ХИЛ ОРЧМЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА-2026” ХАМТАРСАН СУРГУУЛИЛТ БОЛНО 1 цагийн өмнө
APPLE-ИЙН АНХНЫ НУГАЛДАГ IPHONE 2000 АМ.ДОЛЛАРООС ДЭЭШ ҮНЭТЭЙ БАЙЖ МАГ… 1 цагийн өмнө
“ШИНЭ ЯАРМАГ” ЦОГЦОЛБОР ХОРООЛЛЫН ДУТУУ ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГҮ… 1 цагийн өмнө
УЛСЫН ЗААН Д.АНАР ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДМЫН АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙГ … 1 цагийн өмнө
БАРИЛГЫН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААН БЯМБА ГАРАГТ БОЛНО 20 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 21 БАЙРШИЛД "ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ" ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ 20 цагийн өмнө
ТӨРИЙН БАНК ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОМЖИЙГ ДЭМЖ… 20 цагийн өмнө
"МЯНГАН МОРЬТОН" АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛОХ ГЭЖ БАЙНА 20 цагийн өмнө
АРАВДУГААР БОГД ЖЭВЗҮНДАМБА ХУТАГТ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД Д… 20 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН XI ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО 22 цагийн өмнө
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО 22 цагийн өмнө
АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТИЙБОЛЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026: АЗИЙН НААДАМД ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭН Г… Өчигдөр
НИЙТИЙН ТЭЭВЭР ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬТ ШИЛЖИНЭ Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН 34 СУРГУУЛЬД “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ ЦАГДАА“ АЖИЛЛАНА Өчигдөр
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДАМ 51 МЯНГАН ХҮНИЙ БАГТААМЖТАЙ “БИШКЕК АРЕН… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИНТЭЙ УУЛЗЛАА Өчигдөр
ЯАРМАГИЙН ГҮҮРЭЭС НИСЭХИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛ ДУГУЙН БОЛОН ЯВГАН ХҮНИЙ ЗАМ… Өчигдөр