ТӨРИЙН БАНК ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОМЖИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

Admin
1 цагийн өмнө

Төрийн банк хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Тэгш Хүртээмж Итгэл” үндэсний зөвлөл ТББ-аас СОР17-гийн Цэнхэр бүсэд зохион байгуулсан хэлэлцүүлгийг хамтран зохион байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдгээрийн асран хамгаалагч, бизнес эрхлэгчдийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор банк тодорхой зээлийн бүтээгдэхүүний нөхцөлд өөрчлөлт оруулж, дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл, Өрхийн бизнесийн зээл, Гарааны бизнесийн зээл-ийг төрийн бус байгууллагаас олгосон “Тэгш хүртээмж” /Equality for All/ шошготой тохиолдолд тухайн бүтээгдэхүүний ерөнхий нөхцөлд заасан хүүгээс жилийн 1.2 хувиар бууруулан олгож байна.

Тус санхүүжилт нь зөвхөн зээл олгохоор хязгаарлагдахгүй бөгөөд зээл авсан харилцагчдыг Банкны “бизнес инкубацын үйлчилгээ”-нд хамруулж, бизнесээ тогтвортой хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдгээрээ онцлогтой. Мөн “Тэгш Хүртээмж Итгэл” үндэсний зөвлөл ТББ-тай хамтран бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжин ажиллахад анхаарч байна.

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдгээрийн асран хамгаалагч бизнес эрхлэгчдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг санхүүжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалт хийх боломжийг нэмэгдүүлэх юм. Мөн Төрийн банк зээлийн хүүг цаашид илүү хүртээмжтэй түвшинд хүргэх зорилгоор бусад оролцогч талуудтай хамтран санхүүжилт болон хүүний татаасын боломжийг судлан ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БАРИЛГЫН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААН БЯМБА ГАРАГТ БОЛНО 1 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 21 БАЙРШИЛД "ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ" ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ 1 цагийн өмнө
ТӨРИЙН БАНК ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОМЖИЙГ ДЭМЖ… 1 цагийн өмнө
"МЯНГАН МОРЬТОН" АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛОХ ГЭЖ БАЙНА 1 цагийн өмнө
АРАВДУГААР БОГД ЖЭВЗҮНДАМБА ХУТАГТ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД Д… 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН XI ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО 3 цагийн өмнө
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО 3 цагийн өмнө
АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТИЙБОЛЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ… 5 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026: АЗИЙН НААДАМД ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭН Г… 6 цагийн өмнө
НИЙТИЙН ТЭЭВЭР ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬТ ШИЛЖИНЭ 6 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 34 СУРГУУЛЬД “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ ЦАГДАА“ АЖИЛЛАНА 7 цагийн өмнө
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДАМ 51 МЯНГАН ХҮНИЙ БАГТААМЖТАЙ “БИШКЕК АРЕН… 7 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИНТЭЙ УУЛЗЛАА 7 цагийн өмнө
ЯАРМАГИЙН ГҮҮРЭЭС НИСЭХИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛ ДУГУЙН БОЛОН ЯВГАН ХҮНИЙ ЗАМ… Өчигдөр
Н.УЧРАЛ: МОНГОЛЫН БАЯЛАГ МОНГОЛЧУУДДАА Өчигдөр
ДОРНОД АЙМГИЙН ЦАГААН-ОВОО СУМЫН СУУРЬШЛЫН БҮСЭД ХЭСЭГ БААВГАЙ ОРЖ ИРЖ… Өчигдөр
СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД НИЙСЛЭЛД УСНЫ ОСЛООР 105 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ЭМД-ААР 21.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЖЭЭ Өчигдөр
Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд төв талбай дээр "Солонгосын соёлы… Өчигдөр
Н.МАДУРО НЬЮ-ЙОРКИЙН ШОРОНГООС ЗУРГАА НИЙТЭЛЖ, “БИД БАТ ЗОГСОЖ БАЙНА” … Өчигдөр