Нүүдэлчин ард түмний өв соёл, уламжлалт спорт, урлагийг дэлхийд таниулах “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам” энэ өдрүүдэд Киргиз Улсад болж байна.Энэхүү наадам нь Киргиз улс тусгаар тогтнолоо бататгасны 35 жилийн ойн баяртай давхцаж байгаагаараа онцлогтой юм.
Монгол Улсаас морин спорт,нум сум харваа, үндэсний бөх, уламжлалт барилдаан,сээр шалгах уралдаан гэх мэт 27 төрөлд 135 тамирчин, дасгалжуулагч оролцож, дэлхийн 112 орны төлөөлөлтэй нүүдэлчин соёл, үндэсний спортын их баярт нэгдэж өрсөлдөх юм байна.
Дэлхийн нүүдэлчдийн наадам нь Төв Азийн ард түмний уламжлалт спортыг гол агуулгаа болгосон соёл, спортын наадам юм.

Анх 2014 онд зохион байгуулагдсан Дэлхийн нүүдэлчдийн зургаа дахь удаагийн наадамд 104 орны баг тамирчид оролцож байна.
Нээлтийн ёслол урлаг соёлын тоглолт, тамирчдын парад зэрэг олимпын наадмын нээлттэй жишигдэхүйц хэмжээний зохион байгуулалттай болов.
Мөн олон улсын өндөр дээд хэмжээний зочид хүрэлцэн ирсэн нь олны анхаарлыг татлаа.
Нээлтэд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, Пакистан, Казахстан, Беларусийн төрийн тэргүүнүүд оролцсон нь онцлог байлаа.
Энэ удаагийн наадам зөвхөн спортын бус, Төв Азийн соёл, дипломат харилцааны томоохон уулзалт болж байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Наадмын хөтөлбөрт Монгол бөх албан ёсоор анх удаа орж буй нь манай үндэсний бөх олон улсын хэмжээнд зохион байгуулагдах эхлэл тавигдаж буй түүхэн үйл явдал юм.
Дэлхийн нүүдэлчдийн наадмын Монгол бөхийн барилдаан орон нутгийн цагаар 14:00 цагт эхэлнэ.