БНСУ-ЫН ЭРҮҮЛ МЭНД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ МОНГОЛД

Admin
58 минутын өмнө

БНСУ-ын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны харьяа БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорац (KTO)-аас эрүүл мэнд, алжаал тайлах аялал жуулчлалын “KOREA MEDICAL TOURISM ROADSHOW 2026” арга хэмжээг есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар болон Даланзадгад хотуудад зохион байгуулах гэж байна. 2025 онд нийт 170 мянга орчим Монгол иргэн БНСУ-ыг зорьсноос 35,586 иргэн эрүүл мэндийн зорилгоор тус улсад очсон байна. Энэ нь Монгол иргэдийн дунд БНСУ-ын эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээ, оношилгооны эрэлт өндөр байгааг харуулж байна. Үүнтэй холбоотойгоор есдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотод, 6-нд Даланзадгад хотод БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх тусгай хөтөлбөрүүд зохион байгуулна. Мөн хоёр улсын эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын байгууллагууд бизнес уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэх юм. Энэ удаагийн арга хэмжээг БНСУ-ын ЭСЯ-наас Монгол Улсад жил бүр зохион байгуулдаг “Солонгосын соёлын өдрүүд” (Korea Week)-тэй уялдуулан есдүгээр сарын 5,6-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд илүү өргөн цар хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлог. Арга хэмжээний үеэр БНСУ-ын эрүүл мэнд, алжаал тайлах аялал жуулчлал, K-Beauty, K-соёл болон K-POP-ийг Монголын иргэдэд хүртээмжтэй, нэг дор танилцуулах олон төрлийн хөтөлбөрүүд ч бас зохион байгуулагдах юм. Оролцогчид БНСУ-ын аялал жуулчлалын талаар шууд мэдээлэл, зөвлөгөө авахын зэрэгцээ K-Beauty болон K-соёлын төрөл бүрийн хөтөлбөрийг биечлэн туршиж үзэх боломжтой.

Түүнчлэн есдүгээр сарын 5-ны 18:00 цагаас Сүхбаатарын талбайд “K-WAVE CONCERT” үнэ төлбөргүй тоглолт болно. Тус тоглолтод дэлхий даяар алдартай “Way Back Home” дуугаараа танигдсан DJ, дуучин SHAUN, BB GIRLS хамтлагийн дуучин Minyoung, Монголын дуучин Ука болон залуу уран бүтээлчид нэгэн тайзнаа чуулж, үзэгчдэд K-POP болон Монголын орчин үеийн хөгжмийн хосолсон тоглолтыг хүргэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭМД-ААР 21.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЖЭЭ 51 минутын өмнө
БНСУ-ЫН ЭРҮҮЛ МЭНД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ МОНГОЛД 58 минутын өмнө
Н.МАДУРО НЬЮ-ЙОРКИЙН ШОРОНГООС ЗУРГАА НИЙТЭЛЖ, “БИД БАТ ЗОГСОЖ БАЙНА” … 1 цагийн өмнө
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛААН БОЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР АНХНЫ ГАЛТ ТЭ… 1 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ЭМНЭЛГИЙН ЗОГСООЛЫН ЭХНИЙ 2 ЦАГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БОЛЛОО 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БИШКЕК ХОТНОО БОЛОХ ШХАБ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ ХУРАЛД… 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ХОРТ ХАВДРЫН ШИНЭ ҮЕИЙН ОНОШИЛГ… 2 цагийн өмнө
“ХОВД ЭКО ЦЕМЕНТ” ҮЙЛДВЭР ОХУ РУУ АНХНЫ ЭКСПОРТОО ЭХЛҮҮЛЛЭЭ 2 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ХОЛБООНЫ УЛСУУДАД АЖИЛЛАЖ, АМЬДАР… 2 цагийн өмнө
МОНГОЛ, БНСУ-ЫН ЦАГААЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛ… 3 цагийн өмнө
ЭНЭ ӨВӨЛ НИЙСЛЭЛД 430 МЯНГАН ТОНН ШАХМАЛ ТҮЛШИЙГ 446 ЦЭГЭЭР БОРЛУУЛНА 3 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРЫН 1,2-НД ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ 2026/08/28
ХАМТАРСАН ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖЛАА ХЭЛЭЛЦЭВ 2026/08/28
“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИ 24,4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НҮҮРСНИЙ ШУУДАЙ АВАХА… 2026/08/28
СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН МҮН ЖЭ ИН ДУРСГАЛЫН МОД ТАРИЛАА 2026/08/28
“ӨНӨР” ХОРООЛЛЫН 34 ДҮГЭЭР БАЙРНЫ ЗАМЫГ ХААНА 2026/08/28
БАЛБА, ТӨВӨДИЙН ҮЕР: АМИА АЛДАГСДЫН ТОО 389 БОЛЖ ӨСЛӨӨ 2026/08/28
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ДЭЛХИЙ СУДЛАЛЫН 19 ДҮГЭЭР ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ… 2026/08/28
ИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ АНХНЫ ГАДААД АЙЛЧЛАЛАА ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ … 2026/08/28