ЭНЭ ӨВӨЛ НИЙСЛЭЛД 430 МЯНГАН ТОНН ШАХМАЛ ТҮЛШИЙГ 446 ЦЭГЭЭР БОРЛУУЛНА

Admin
1 цагийн өмнө

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.

2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.

Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.

Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БИШКЕК ХОТНОО БОЛОХ ШХАБ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ ХУРАЛД… 4 минутын өмнө
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ХОРТ ХАВДРЫН ШИНЭ ҮЕИЙН ОНОШИЛГ… 11 минутын өмнө
“ХОВД ЭКО ЦЕМЕНТ” ҮЙЛДВЭР ОХУ РУУ АНХНЫ ЭКСПОРТОО ЭХЛҮҮЛЛЭЭ 29 минутын өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ХОЛБООНЫ УЛСУУДАД АЖИЛЛАЖ, АМЬДАР… 37 минутын өмнө
МОНГОЛ, БНСУ-ЫН ЦАГААЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛ… 1 цагийн өмнө
ЭНЭ ӨВӨЛ НИЙСЛЭЛД 430 МЯНГАН ТОНН ШАХМАЛ ТҮЛШИЙГ 446 ЦЭГЭЭР БОРЛУУЛНА 1 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРЫН 1,2-НД ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ 2026/08/28
ХАМТАРСАН ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖЛАА ХЭЛЭЛЦЭВ 2026/08/28
“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИ 24,4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НҮҮРСНИЙ ШУУДАЙ АВАХА… 2026/08/28
СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН МҮН ЖЭ ИН ДУРСГАЛЫН МОД ТАРИЛАА 2026/08/28
“ӨНӨР” ХОРООЛЛЫН 34 ДҮГЭЭР БАЙРНЫ ЗАМЫГ ХААНА 2026/08/28
БАЛБА, ТӨВӨДИЙН ҮЕР: АМИА АЛДАГСДЫН ТОО 389 БОЛЖ ӨСЛӨӨ 2026/08/28
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ДЭЛХИЙ СУДЛАЛЫН 19 ДҮГЭЭР ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ… 2026/08/28
ИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ АНХНЫ ГАДААД АЙЛЧЛАЛАА ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ … 2026/08/28
АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ 2026/08/28
ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ ТӨГССӨН 4156 ХҮҮХДЭД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ БОЛОМЖГҮЙ ГЭВ 2026/08/28
ХӨСҮТ ДИЛАВ ХУТАГТ САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/28
ГЭР ХОРООЛОЛ ДУНД АНХ УДАА ЖИШИГ АВТОЗАМ ТАВИГДЛАА 2026/08/28
ХЭРЭГЛЭЭНИЙ БҮХ ТӨЛБӨРҮҮД ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛД НӨЛӨӨЛӨХГҮЙ БОЛЛОО 2026/08/27
ОНГОЦООР ИРСЭН ШУМУУЛНААС ХАЛДВАР АВЧ 2 ХҮН НАС БАРЖЭЭ 2026/08/27