Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34-р байрны хойд зам дагуу явган хүний гүүрэн гарц угсрах, суурилуулах ажил хийгдэж байна. Энэхүү бүтээн байгуулалтын үеэр шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.Тодруулбал, гүүрэн гарц угсрахтай холбоотойгоор өнөөдрийн 22:00 цагаас наймдугаар сарын 31-ний 07:00 цаг хүртэл зураг харуулснаар авто замын хөдөлгөөнийг хаах юм.
