МОНГОЛ, БНСУ-ЫН ЦАГААЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Admin
1 цагийн өмнө

Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албаны дэд дарга бөгөөд Цагаачлалын бодлогын газрын дарга Пак Сан-Үк тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 27-оос 28-ны өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албаны дэд дарга бөгөөд Цагаачлалын бодлогын газрын дарга Пак Сан-Үкийг хүлээн авч уулзан, хоёр улсын ижил чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчиход тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэв. Уулзалтаар Гадаадын иргэн, харьяатын газраас БНСУ-д эмчилгээний зорилгоор зорчих иргэдэд визийн нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн болон цахим визийн хамрах хүрээг нэмэгдүүлэх, шаардлага хангасан иргэдийн визийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, гадаад паспортыг удаан хугацаагаар хадгалахгүй байх талаар холбогдох саналаа уламжиллаа. Мөн БНСУ-ын хил дээрээс буцаагдаж буй Монгол иргэдийн асуудлыг хөндөж, энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар санал солилцов.  Дээрх саналын дагуу БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албаны дэд дарга бөгөөд Цагаачлалын бодлогын газрын дарга Пак Сан-Үк Монгол иргэдийн визийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, олон удаагийн виз олгох нөхцөл, хамрагдах хүрээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

dsc09823.jpg__7392x5140_q85_subsampling-2.jpg

 Түүнчлэн визийн шалгалтын явцад паспортыг хадгалж буй зохицуулалтыг цаашид эргэн авч үзэх, мөн Монгол иргэд эмчилгээний зорилгоор виз авах, зорчиход тулгамдаж буй асуудлыг судлан энэ чиглэлд онцгойлон анхаарал хандуулахаа тодотгосон юм.  Үүнээс гадна ирэх есдүгээр сараас эхлэн бүлэг жуулчдад цахим визийг туршилтын журмаар олгож эхлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад удаан хугацаагаар оршин сууж буй насанд хүрээгүй хүүхдүүдийн боловсрол эзэмших, суралцах эрхийг хангах зорилгоор 4800 гаруй асран хамгаалагчид оршин суух зөвшөөрөл олгосон бөгөөд тэдгээрийн 50 орчим хувь нь Монгол Улсын иргэд байгааг онцлов. Мөн БНСУ-ын хил дээрээс буцаагдаж буй иргэдийн асуудлыг уулзалтаар онцгойлон авч үзэж, хил нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдолд шалтгаан, нөхцөлийг Монгол хэлтэй мэргэжлийн орчуулагчаар тодорхой тайлбарлуулах, шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамтай холбох арга хэмжээ авч байгааг тэмдэглэсэн.

dsc09796.jpg__7874x5252_q85_subsampling-2.jpg

Цаашид санхүү, цаг хугацаагаар хохирч хил дээрээс буцаагдах эрсдэлийг бууруулах, шаардлагатай мэдээллийг иргэдэд хүргэх чиглэлд хамтран ажиллахаар болов. Түүнчлэн хоёр байгууллагын хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг шинэчлэн өнөөгийн нөхцөл, хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, “Immigration Dialogue” механизмыг хэрэгжүүлж, практик хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Инчон” олон улсын нисэх буудал болон Гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын замын боомт хариуцсан газруудын хооронд шууд харилцах сувгийг бий болгохоор тохиролцлоо. Ингэснээр иргэдийн хил нэвтрэхтэй холбоотой асуудлаар цаг алдалгүй мэдээлэл солилцож, үүссэн нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх боломж бүрдэх юм. Мөн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хоёр улсын ижил чиг үүргийн байгууллагуудын бодлого, үйл ажиллагааны онцлогтой танилцах, харилцан туршлага судлах, мэргэшсэн судлаач албан хаагчдыг бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар хэлэлцлээ.

dsc09995.jpg__8153x4578_q85_subsampling-2.jpg

Уулзалтад БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албаны Виз, оршин суух зөвшөөрөл хариуцсан газрын дэд дарга Бэ Чан-Жун, Инчон олон улсын нисэх буудал дахь Цагаачлалын албаны ахлах мэргэжилтэн У Жэ-Кюн, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консул Юү Сү Ёл нар оролцов. Ийнхүү хоёр байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэдийн харилцан зорчиход тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, хамтарсан олон талт арга хэмжээг эхлүүлэх чухал ач холбогдолтой уулзалт болж өндөрлөлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Н.МАДУРО НЬЮ-ЙОРКИЙН ШОРОНГООС ЗУРГАА НИЙТЭЛЖ, “БИД БАТ ЗОГСОЖ БАЙНА” … 5 минутын өмнө
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛААН БОЛЖ БАЙНА 13 минутын өмнө
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР АНХНЫ ГАЛТ ТЭ… 22 минутын өмнө
Э.БАТШУГАР: ЭМНЭЛГИЙН ЗОГСООЛЫН ЭХНИЙ 2 ЦАГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БОЛЛОО 43 минутын өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БИШКЕК ХОТНОО БОЛОХ ШХАБ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ ХУРАЛД… 51 минутын өмнө
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ХОРТ ХАВДРЫН ШИНЭ ҮЕИЙН ОНОШИЛГ… 59 минутын өмнө
“ХОВД ЭКО ЦЕМЕНТ” ҮЙЛДВЭР ОХУ РУУ АНХНЫ ЭКСПОРТОО ЭХЛҮҮЛЛЭЭ 1 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ХОЛБООНЫ УЛСУУДАД АЖИЛЛАЖ, АМЬДАР… 1 цагийн өмнө
МОНГОЛ, БНСУ-ЫН ЦАГААЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛ… 1 цагийн өмнө
ЭНЭ ӨВӨЛ НИЙСЛЭЛД 430 МЯНГАН ТОНН ШАХМАЛ ТҮЛШИЙГ 446 ЦЭГЭЭР БОРЛУУЛНА 2 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРЫН 1,2-НД ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ 2026/08/28
ХАМТАРСАН ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖЛАА ХЭЛЭЛЦЭВ 2026/08/28
“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИ 24,4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НҮҮРСНИЙ ШУУДАЙ АВАХА… 2026/08/28
СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН МҮН ЖЭ ИН ДУРСГАЛЫН МОД ТАРИЛАА 2026/08/28
“ӨНӨР” ХОРООЛЛЫН 34 ДҮГЭЭР БАЙРНЫ ЗАМЫГ ХААНА 2026/08/28
БАЛБА, ТӨВӨДИЙН ҮЕР: АМИА АЛДАГСДЫН ТОО 389 БОЛЖ ӨСЛӨӨ 2026/08/28
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ДЭЛХИЙ СУДЛАЛЫН 19 ДҮГЭЭР ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ… 2026/08/28
ИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ АНХНЫ ГАДААД АЙЛЧЛАЛАА ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ … 2026/08/28
АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ 2026/08/28
ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ ТӨГССӨН 4156 ХҮҮХДЭД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ БОЛОМЖГҮЙ ГЭВ 2026/08/28