ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БИШКЕК ХОТНОО БОЛОХ ШХАБ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ ХУРАЛДААНД ОРОЛЦОНО

Admin
50 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад 2026 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын Танхимын дарга Адылбек Касымалиев, тус улсын Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны бусад хүн угтаж авлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлнэ. Мөн тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. ШХАБ нь Засгийн газар хоорондын байгууллага юм. Жил бүр Төрийн тэргүүн нарын зөвлөл, Засгийн газрын тэргүүн нарын зөвлөл, Гадаад хэргийн сайд нарын зөвлөл болон Үндэсний зохицуулагчдын зөвлөл хуралддаг. Гишүүн орнууд ШХАБ-ыг нэг жилээр ээлжлэн даргалдаг бөгөөд 2023-2024 онд Казахстан, 2025 онд Хятад, энэ онд Киргиз Улс даргалж байна. ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс хил, нутаг дэвсгэрийн маргааныг шийдвэрлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор байгуулсан түүхтэй. Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гишүүн нь бөгөөд Монгол Улс, Афганистан ажиглагч орон юм.

Азербайжан, Армени, Бахрейн, Египет, Балба, Шри-Ланка, Камбож, Мьянмар, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, Турк, Мальдив, Лаос гэсэн 15 улс ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш орон болжээ.

27 улсыг хамардаг ШХАБ нь өдгөө: Гишүүн орнуудын итгэлцэл, найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Бүс нутагт энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг бататгах, Терроризм, салан тусгаарлах, хэт туйлшрах болон хар тамхи, зэвсгийн хууль бус эргэлттэй тэмцэх, Улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, хүрээлэн буй орчин, соёл, шинжлэх ухаан-технологи, боловсрол, эрчим хүч, тээвэр, зээл, санхүү болон бусад салбарт бүс нутгийн хамтын ажиллагааг дэмждэг байгууллага болжээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Н.МАДУРО НЬЮ-ЙОРКИЙН ШОРОНГООС ЗУРГАА НИЙТЭЛЖ, “БИД БАТ ЗОГСОЖ БАЙНА” … 5 минутын өмнө
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛААН БОЛЖ БАЙНА 12 минутын өмнө
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР АНХНЫ ГАЛТ ТЭ… 22 минутын өмнө
Э.БАТШУГАР: ЭМНЭЛГИЙН ЗОГСООЛЫН ЭХНИЙ 2 ЦАГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БОЛЛОО 43 минутын өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БИШКЕК ХОТНОО БОЛОХ ШХАБ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ ХУРАЛД… 50 минутын өмнө
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ХОРТ ХАВДРЫН ШИНЭ ҮЕИЙН ОНОШИЛГ… 58 минутын өмнө
“ХОВД ЭКО ЦЕМЕНТ” ҮЙЛДВЭР ОХУ РУУ АНХНЫ ЭКСПОРТОО ЭХЛҮҮЛЛЭЭ 1 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ХОЛБООНЫ УЛСУУДАД АЖИЛЛАЖ, АМЬДАР… 1 цагийн өмнө
МОНГОЛ, БНСУ-ЫН ЦАГААЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛ… 1 цагийн өмнө
ЭНЭ ӨВӨЛ НИЙСЛЭЛД 430 МЯНГАН ТОНН ШАХМАЛ ТҮЛШИЙГ 446 ЦЭГЭЭР БОРЛУУЛНА 2 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРЫН 1,2-НД ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ 2026/08/28
ХАМТАРСАН ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖЛАА ХЭЛЭЛЦЭВ 2026/08/28
“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИ 24,4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НҮҮРСНИЙ ШУУДАЙ АВАХА… 2026/08/28
СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН МҮН ЖЭ ИН ДУРСГАЛЫН МОД ТАРИЛАА 2026/08/28
“ӨНӨР” ХОРООЛЛЫН 34 ДҮГЭЭР БАЙРНЫ ЗАМЫГ ХААНА 2026/08/28
БАЛБА, ТӨВӨДИЙН ҮЕР: АМИА АЛДАГСДЫН ТОО 389 БОЛЖ ӨСЛӨӨ 2026/08/28
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ДЭЛХИЙ СУДЛАЛЫН 19 ДҮГЭЭР ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ… 2026/08/28
ИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ АНХНЫ ГАДААД АЙЛЧЛАЛАА ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ … 2026/08/28
АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ 2026/08/28
ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ ТӨГССӨН 4156 ХҮҮХДЭД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ БОЛОМЖГҮЙ ГЭВ 2026/08/28