Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цөмийн онош зүйн тасаг " ⁹⁹ᵐTc-HYNIC-PSMA СПЭКТ/КТ" оношилгоог Монгол Улсад анх удаа амжилттай нэвтрүүлж, түрүү булчирхайн хорт хавдрыг илүү нарийвчлалтай оношлох эмнэлзүйн шинэ технологийг амжилттай нэвтрүүллээ.
" ⁹⁹ᵐTc-HYNIC-PSMA" нь түрүү булчирхайн хорт хавдрын эсүүдэд илүү өвөрмөц илэрдэг PSMA уурагтай холбогдон, хавдрын голомт болон үсэрхийллийг дүрслэн илрүүлэхэд ашиглагддаг орчин үеийн цөмийн оношилгооны арга юм.
Шинэ технологийг нэвтрүүлснээр:
Энэхүү технологийг Монгол Улсад нутагшуулснаар түрүү булчирхайн хорт хавдрын оношилгоо, эмчилгээний менежментийг боловсронгуй болгох, үйлчлүүлэгчдэд орчин үеийн цөмийн оношилгооны тусламж, үйлчилгээг эх орондоо хүртээмжтэй хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
УНТЭ-ийн Цөмийн онош зүйн тасгийн хамт олон орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг эмнэлзүйн практикт нутагшуулан хөгжүүлж, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаагийн жишээ юм.

