АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

 

COP17-ын хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан зохион байгуулсан “Азийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын сүлжээ” байгуулах уулзалтад Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат оролцож, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн бага хурлын 38 дугаар чуулганаар танилцуулсан тус санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж байгааг онцлов.

Picture7.png

Сайд нарын сүлжээ нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хооронд бодлогын яриа хэлэлцээг өргөжүүлэх, нийтлэг сорилтыг хамтран шийдвэрлэх, мэдлэг туршлага солилцох, чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна. Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог шинэчлэх, тогтвортой газар ашиглалт, экосистемийн нөхөн сэргээлт, зах зээлийн хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн механикжуулалт, цахимжилт, инновацыг дэмжих зэрэг асуудлыг хамарна.Сайд Ц.Идэрбат Монгол Улс тус сүлжээнд идэвхтэй оролцож, бүс нутгийн хэмжээнд тогтвортой, хүртээмжтэй хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Picture 4.png


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ӨНӨР” ХОРООЛЛЫН 34 ДҮГЭЭР БАЙРНЫ ЗАМЫГ ХААНА 5 минутын өмнө
БАЛБА, ТӨВӨДИЙН ҮЕР: АМИА АЛДАГСДЫН ТОО 389 БОЛЖ ӨСЛӨӨ 15 минутын өмнө
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ДЭЛХИЙ СУДЛАЛЫН 19 ДҮГЭЭР ОЛИМПИАДААС ГАНЗАГА … 18 минутын өмнө
ИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ АНХНЫ ГАДААД АЙЛЧЛАЛАА ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ … 59 минутын өмнө
АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ 1 цагийн өмнө
ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ ТӨГССӨН 4156 ХҮҮХДЭД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ БОЛОМЖГҮЙ ГЭВ 1 цагийн өмнө
ХӨСҮТ ДИЛАВ ХУТАГТ САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 1 цагийн өмнө
ГЭР ХОРООЛОЛ ДУНД АНХ УДАА ЖИШИГ АВТОЗАМ ТАВИГДЛАА 2 цагийн өмнө
ХЭРЭГЛЭЭНИЙ БҮХ ТӨЛБӨРҮҮД ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛД НӨЛӨӨЛӨХГҮЙ БОЛЛОО 20 цагийн өмнө
ОНГОЦООР ИРСЭН ШУМУУЛНААС ХАЛДВАР АВЧ 2 ХҮН НАС БАРЖЭЭ 22 цагийн өмнө
COP17 | АЗИ ДАЯАР ОЙ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨР… 22 цагийн өмнө
БНСУ ДАЯАР 80 ШҮҮХИЙН БАЙРЫГ ТЭСРЭХ БӨМБӨГӨӨР ЗАНАЛХИЙЛЖЭЭ 23 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД ОЛГОСОН 407 НЭГЖ ТАЛБАРЫН ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ … 23 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИД АНХ УДАА УСАН ПОЛОГИЙН ДАШТ-Д ОРОЛЦОНО 23 цагийн өмнө
ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ -ИЙН БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН 7-НД ЭХЭЛНЭ 23 цагийн өмнө
ХИЙМЭЛ ОЮУН, ДАТА ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА 23 цагийн өмнө
"УЛААНБААТАР - ЛҮН" ЧИГЛЭЛИЙН 101.7 КМ ДӨРВӨН ЭГНЭЭ АВТО ЗАМЫН БАРИЛГЫ… 23 цагийн өмнө
ЭНЭ ЖИЛ ЕБС-ИУД ДӨРВӨН УЛИРЛААР ХИЧЭЭЛЛЭНЭ Өчигдөр
ҮЕРИЙН УЛМААС БАЛБАД 157 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
УЛСЫН БАЯР НААДАМД ОРОЛЦСОН УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД "НАЙРАМДАЛ" ЗУСЛАНД АМ… Өчигдөр