ХАМТАРСАН ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖЛАА ХЭЛЭЛЦЭВ

Admin
1 цагийн өмнө

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Иргэний аюулгүй байдлын бүсийн зөвлөхөөр томилогдсон дэд хурандаа Фабрис Моссег хүлээн авч уулзлаа.Уулзалтаар шинээр томилогдсон Иргэний аюулгүй байдлын бүсийн зөвлөх, дэд хурандаа Фабрис Моссед ажлын амжилт хүсэж, байгууллагын үйл ажиллагаа болон хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон төслүүдийг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Хошууч генерал Г.Ариунбуян БНФУ-аас Монгол Улсад сууж байсан болон суугаа Элчин сайд нар, үе, үеийн бүсийн зөвлөхүүд, тэр дундаа хошууч Кристоф Буманн нарын хичээл, зүтгэлийн үр дүнд хамтын ажиллагааны төслүүд амжилттай хэрэгжиж, мэргэжлийн сургалт, арга хэмжээнүүд зохион байгуулж байгааг онцоллоо.Монгол, Франц Улсын гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа нь 2010 оноос эхлэлтэй. Энэ хугацаанд Монгол Улсад Агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг болон гал түймэр унтраах автомашин нийлүүлэх төслүүд амжилттай хэрэгжиж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХАМТАРСАН ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖЛАА ХЭЛЭЛЦЭВ 1 цагийн өмнө
“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИ 24,4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НҮҮРСНИЙ ШУУДАЙ АВАХА… 1 цагийн өмнө
СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН МҮН ЖЭ ИН ДУРСГАЛЫН МОД ТАРИЛАА 1 цагийн өмнө
“ӨНӨР” ХОРООЛЛЫН 34 ДҮГЭЭР БАЙРНЫ ЗАМЫГ ХААНА 2 цагийн өмнө
БАЛБА, ТӨВӨДИЙН ҮЕР: АМИА АЛДАГСДЫН ТОО 389 БОЛЖ ӨСЛӨӨ 2 цагийн өмнө
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ДЭЛХИЙ СУДЛАЛЫН 19 ДҮГЭЭР ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ… 2 цагийн өмнө
ИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ АНХНЫ ГАДААД АЙЛЧЛАЛАА ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ … 3 цагийн өмнө
АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ 3 цагийн өмнө
ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ ТӨГССӨН 4156 ХҮҮХДЭД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ БОЛОМЖГҮЙ ГЭВ 3 цагийн өмнө
ХӨСҮТ ДИЛАВ ХУТАГТ САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 3 цагийн өмнө
ГЭР ХОРООЛОЛ ДУНД АНХ УДАА ЖИШИГ АВТОЗАМ ТАВИГДЛАА 4 цагийн өмнө
ХЭРЭГЛЭЭНИЙ БҮХ ТӨЛБӨРҮҮД ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛД НӨЛӨӨЛӨХГҮЙ БОЛЛОО 22 цагийн өмнө
ОНГОЦООР ИРСЭН ШУМУУЛНААС ХАЛДВАР АВЧ 2 ХҮН НАС БАРЖЭЭ Өчигдөр
COP17 | АЗИ ДАЯАР ОЙ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨР… Өчигдөр
БНСУ ДАЯАР 80 ШҮҮХИЙН БАЙРЫГ ТЭСРЭХ БӨМБӨГӨӨР ЗАНАЛХИЙЛЖЭЭ Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД ОЛГОСОН 407 НЭГЖ ТАЛБАРЫН ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ … Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИД АНХ УДАА УСАН ПОЛОГИЙН ДАШТ-Д ОРОЛЦОНО Өчигдөр
ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ -ИЙН БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН 7-НД ЭХЭЛНЭ Өчигдөр
ХИЙМЭЛ ОЮУН, ДАТА ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА Өчигдөр
"УЛААНБААТАР - ЛҮН" ЧИГЛЭЛИЙН 101.7 КМ ДӨРВӨН ЭГНЭЭ АВТО ЗАМЫН БАРИЛГЫ… Өчигдөр