Н.МАДУРО НЬЮ-ЙОРКИЙН ШОРОНГООС ЗУРГАА НИЙТЭЛЖ, “БИД БАТ ЗОГСОЖ БАЙНА” ГЭЖЭЭ

Admin
51 минутын өмнө

Венесуэлийн ерөнхийлөгч асан Николас Мадуро АНУ-ын хорих төвд байгаа хоёр зургаа цахим сүлжээнд нийтэлжээ. Тэрбээр нэгдүгээр сараас хойш тус төвд хоригдож байгаа юм.

АНУ-ын тусгай хүчин Мадуро болон түүний эхнэр Силия Флоресийг Венесуэлийн нийслэл Каракасаас барьцаалж, Америкт авчирсан. Тэднийг Нью-Йорк мужийн Бруклин дэх нэгэн шоронд хар тамхины наймаа, галт зэвсэг эзэмшсэн хэргээр саатуулж буй. Гэхдээ Мадуро болон Флорес нар уг гэмт хэргийг үгүйсгэсээр байгаа юм.

Мадуро Ням гаригт (2026.08.30) өөрийн "Х" болон "Telegram" хаяг дээрээ зургаа нийтэлж, "Би энэ зургуудаа өөрийн ач зээ нартаа болон охид, хөвгүүд, бидэнд хайртай бүх сайн хүмүүст зориулан бяцхан бэлэг болгон явуулж байна" гэж бичжээ. Мөн "Бид та бүгдийн дэмжлэг, хайрын ачаар бат зогсож байгааг мэдээсэй гэж хүсч байна. Бид хүчтэй, тайван бөгөөд итгэл дүүрэн байсаар байх болно. Бурхан бидэнтэй хамт байна. Венесуэл дахин сэргэх болно" гэж нийтэлжээ.

Нийтлэгдсэн эхний зурагт Мадурогийн АНУ-ын хорих төвд авхуулсан зураг гэж үзэж байна. Үүнд тэрбээр саарал өнгийн тамирын хослолтой, долоовор, дунд хуруугаараа энх тайвны тэмдэг гаргасан байв. Мөн уг зургаас үзэхэд Мадуро мэдэгдэхүйц хэмжээнд жин хаясан.

Хэдийгээр Ням гаригт уг зургуудыг нийтэлсэн ч зураг дарсан огноо нь зургадугаар сарын 25-нд байв. Энэ нь тус улсад тохиосон хоёр удаагийн аймшигт газар хөдлөлтийн дараахан юм. Уг газар хөдлөлтийн үеэр 6500 гаруй хүн амиа алдаж, Венесуэлийн хойд бүс нутагт томоохон гамшиг нүүрлэсэн билээ.

Одоогийн байдлаар Мадурогийн зургууд бодит гэдгийг хэвлэлүүд тогтоохоор ажиллаж байна. Түүнчлэн Мадурогийн мэдэгдэл түүний залгамжлагч Делси Родригес Венесуэль болон АНУ-ын хамтарсан газрын тосны түүхэн хэлэлцээг зарласнаас хоёр өдрийн дараа нийтлэгдсэн юм. Мадуро хоригдох хугацаандаа цахим сүлжээ ашиглаж, сонин унших боломжгүй. Гэхдээ гэр бүл, өмгөөлөгчтэйгөө нэг удаад 15 минутаас илүүгүй, сард 300 минут хүртэлх хугацаанд утсаар ярих боломжтой юм. Тэрбээр эхнэрийн хамт 2027 оны зургадугаар сарын 1-нд шүүгдэх тов гарсан.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭМД-ААР 21.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЖЭЭ 31 минутын өмнө
БНСУ-ЫН ЭРҮҮЛ МЭНД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ МОНГОЛД 38 минутын өмнө
Н.МАДУРО НЬЮ-ЙОРКИЙН ШОРОНГООС ЗУРГАА НИЙТЭЛЖ, “БИД БАТ ЗОГСОЖ БАЙНА” … 51 минутын өмнө
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛААН БОЛЖ БАЙНА 59 минутын өмнө
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР АНХНЫ ГАЛТ ТЭ… 1 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ЭМНЭЛГИЙН ЗОГСООЛЫН ЭХНИЙ 2 ЦАГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БОЛЛОО 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БИШКЕК ХОТНОО БОЛОХ ШХАБ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ ХУРАЛД… 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ХОРТ ХАВДРЫН ШИНЭ ҮЕИЙН ОНОШИЛГ… 1 цагийн өмнө
“ХОВД ЭКО ЦЕМЕНТ” ҮЙЛДВЭР ОХУ РУУ АНХНЫ ЭКСПОРТОО ЭХЛҮҮЛЛЭЭ 2 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ХОЛБООНЫ УЛСУУДАД АЖИЛЛАЖ, АМЬДАР… 2 цагийн өмнө
МОНГОЛ, БНСУ-ЫН ЦАГААЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛ… 2 цагийн өмнө
ЭНЭ ӨВӨЛ НИЙСЛЭЛД 430 МЯНГАН ТОНН ШАХМАЛ ТҮЛШИЙГ 446 ЦЭГЭЭР БОРЛУУЛНА 2 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРЫН 1,2-НД ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ 2026/08/28
ХАМТАРСАН ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖЛАА ХЭЛЭЛЦЭВ 2026/08/28
“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИ 24,4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НҮҮРСНИЙ ШУУДАЙ АВАХА… 2026/08/28
СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН МҮН ЖЭ ИН ДУРСГАЛЫН МОД ТАРИЛАА 2026/08/28
“ӨНӨР” ХОРООЛЛЫН 34 ДҮГЭЭР БАЙРНЫ ЗАМЫГ ХААНА 2026/08/28
БАЛБА, ТӨВӨДИЙН ҮЕР: АМИА АЛДАГСДЫН ТОО 389 БОЛЖ ӨСЛӨӨ 2026/08/28
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ДЭЛХИЙ СУДЛАЛЫН 19 ДҮГЭЭР ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ… 2026/08/28
ИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ АНХНЫ ГАДААД АЙЛЧЛАЛАА ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ … 2026/08/28