НИЙТИЙН ТЭЭВЭР ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬТ ШИЛЖИНЭ

Admin
1 цагийн өмнө

Нийслэлийн иргэдийн зорчилт хөдөлгөөн нэмэгдэж, 2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал өсөх төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас есдүгээр сарын 1-нээс нийтийн тээврийг өвлийн цагийн хуваарьт шилжүүлж, 06.20-22.00 цагийн хооронд үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ талаар “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын захирал С.Баттулгын мэдээлснээр, хичээл сургууль эхэлж, иргэдийн зорчилт нэмэгдэхтэй холбоотойгоор автобусны техникийн бэлэн байдал, жолоочийн хангалт, сэлбэг хэрэгслийн нөөц, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байгаа аж.

Тус байгууллага өвлийн цагийн хуваарийн хүрээнд нийтийн тээврийн 12 чиглэлд нийт 91 автобусаар үйлчлэхээр бэлтгэлээ хангажээ. Автобусуудын техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг, шалгалт хийж, шаардлагатай засвар үйлчилгээг үе шаттайгаар гүйцэтгэн, өвлийн улиралд тасралтгүй үйлчилгээнд гарах бэлэн байдлыг хангаж байгаа юм.

Харин хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор сурагчдын аюулгүй зорчилтыг хангах сургуулийн автобусны үйлчилгээнд мөн бэлтгэлээ хангажээ. Сургуулийн зориулалтын найман автобусанд засвар үйлчилгээ хийж, техникийн үзлэг, оношилгоонд оруулсан бөгөөд эдгээр автобус найман чиглэлд үйлчилж, өдөрт дунджаар 1000 гаруй сурагчид үйлчлэх боломжтой аж.

Сурагчдын автобусны хувьд аюулгүй байдал, тав тухыг нэн тэргүүнд тавьж, автобусуудыг стандартын шаардлага хангасан, цэвэр цэмцгэр орчинд үйлчилгээнд гаргахын зэрэгцээ мэргэшсэн, туршлагатай жолооч нарыг ажиллуулахаар зохион байгуулж байна.

Өвлийн улиралд автобусны хэвийн ажиллагаанд цаг агаарын нөхцөлөөс гадна техникийн бэлэн байдал, сэлбэг хэрэгслийн нөөц чухал байдаг. Тиймээс тус байгууллага их багтаамжийн "Yutong ZK6116HG" загварын 95 автобус, "Dongfeng" загварын сургуулийн найман автобусыг өвлийн улиралд хэвийн ажиллуулахад шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөцийг бүрдүүлсэн байна.

Мөн автобусуудын өдөр тутмын техникийн хяналт, үзлэг үйлчилгээг тогтмол хийж, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эвдрэл гэмтлийг тухай бүр илрүүлэн засварлах замаар үйлчилгээнд гарах автобусны найдвартай ажиллагааг хангахаар ажиллаж байгаа аж.

Зөвхөн техникийн бэлэн байдлаас гадна жолооч, техникийн ажилтнуудын нөөц, бэлэн байдлыг ч анхаарч байна. Өвлийн улиралд цаг агаар болон замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан нийтийн тээврийн хэвийн үйлчилгээнд хүндрэл үүсэх эрсдэл нэмэгддэг тул шаардлагатай сэлбэг, засвар үйлчилгээний нөөцөөс эхлээд жолооч, техникийн ажилтнуудын бэлэн байдлыг цогцоор нь хангаж байгаа юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТИЙБОЛЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ… 29 минутын өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026: АЗИЙН НААДАМД ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭН Г… 1 цагийн өмнө
НИЙТИЙН ТЭЭВЭР ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬТ ШИЛЖИНЭ 1 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 34 СУРГУУЛЬД “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ ЦАГДАА“ АЖИЛЛАНА 1 цагийн өмнө
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДАМ 51 МЯНГАН ХҮНИЙ БАГТААМЖТАЙ “БИШКЕК АРЕН… 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИНТЭЙ УУЛЗЛАА 2 цагийн өмнө
ЯАРМАГИЙН ГҮҮРЭЭС НИСЭХИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛ ДУГУЙН БОЛОН ЯВГАН ХҮНИЙ ЗАМ… 20 цагийн өмнө
Н.УЧРАЛ: МОНГОЛЫН БАЯЛАГ МОНГОЛЧУУДДАА 20 цагийн өмнө
ДОРНОД АЙМГИЙН ЦАГААН-ОВОО СУМЫН СУУРЬШЛЫН БҮСЭД ХЭСЭГ БААВГАЙ ОРЖ ИРЖ… 20 цагийн өмнө
СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД НИЙСЛЭЛД УСНЫ ОСЛООР 105 ХҮН АМИА АЛДЖЭЭ 21 цагийн өмнө
ЭМД-ААР 21.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЖЭЭ 23 цагийн өмнө
Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд төв талбай дээр "Солонгосын соёлы… 23 цагийн өмнө
Н.МАДУРО НЬЮ-ЙОРКИЙН ШОРОНГООС ЗУРГАА НИЙТЭЛЖ, “БИД БАТ ЗОГСОЖ БАЙНА” … 23 цагийн өмнө
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛААН БОЛЖ БАЙНА Өчигдөр
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР АНХНЫ ГАЛТ ТЭ… Өчигдөр
Э.БАТШУГАР: ЭМНЭЛГИЙН ЗОГСООЛЫН ЭХНИЙ 2 ЦАГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БОЛЛОО Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БИШКЕК ХОТНОО БОЛОХ ШХАБ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ ХУРАЛД… Өчигдөр
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ХОРТ ХАВДРЫН ШИНЭ ҮЕИЙН ОНОШИЛГ… Өчигдөр
“ХОВД ЭКО ЦЕМЕНТ” ҮЙЛДВЭР ОХУ РУУ АНХНЫ ЭКСПОРТОО ЭХЛҮҮЛЛЭЭ Өчигдөр
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ХОЛБООНЫ УЛСУУДАД АЖИЛЛАЖ, АМЬДАР… Өчигдөр