НИЙСЛЭЛИЙН 34 СУРГУУЛЬД “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ ЦАГДАА“ АЖИЛЛАНА

Admin
1 цагийн өмнө

Хууль зүй, дотоодын хэргийн сайдын санаачилгаар хэрэгжүүлж буй “Аюулгүй сургууль” төслийн хүрээнд “Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийн нээлтийн арга хэмжээ Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.

Төслийг Цагдаагийн байгууллага, Боловсролын яам, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хороотой хамтран хэрэгжүүлж, төслийн хүрээнд бэлтгэгдсэн “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нийслэлийн 34 сургуульд ажиллаж, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэнэ.

“Хүүхэд хамгаалагч цагдаа”-гаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууд ажиллах бөгөөд сургууль, түүний ойр орчмын эрсдэлтэй цэгийг тодорхойлох, эрсдэлийг бууруулах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай хүргэх юм. Мөн үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, цахим дээрэлхэлт, залилан болон хүүхдэд учирч болзошгүй бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмтэй хамтран зохион байгуулж, “School police” эргүүлд ажиллаж буй эцэг, эх, асран хамгаалагчдыг арга зүйн удирдлагаар ханган ажиллана.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТИЙБОЛЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ… 27 минутын өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026: АЗИЙН НААДАМД ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭН Г… 1 цагийн өмнө
НИЙТИЙН ТЭЭВЭР ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬТ ШИЛЖИНЭ 1 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 34 СУРГУУЛЬД “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ ЦАГДАА“ АЖИЛЛАНА 1 цагийн өмнө
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДАМ 51 МЯНГАН ХҮНИЙ БАГТААМЖТАЙ “БИШКЕК АРЕН… 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИНТЭЙ УУЛЗЛАА 2 цагийн өмнө
ЯАРМАГИЙН ГҮҮРЭЭС НИСЭХИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛ ДУГУЙН БОЛОН ЯВГАН ХҮНИЙ ЗАМ… 20 цагийн өмнө
Н.УЧРАЛ: МОНГОЛЫН БАЯЛАГ МОНГОЛЧУУДДАА 20 цагийн өмнө
ДОРНОД АЙМГИЙН ЦАГААН-ОВОО СУМЫН СУУРЬШЛЫН БҮСЭД ХЭСЭГ БААВГАЙ ОРЖ ИРЖ… 20 цагийн өмнө
СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД НИЙСЛЭЛД УСНЫ ОСЛООР 105 ХҮН АМИА АЛДЖЭЭ 21 цагийн өмнө
ЭМД-ААР 21.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЖЭЭ 23 цагийн өмнө
Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд төв талбай дээр "Солонгосын соёлы… 23 цагийн өмнө
Н.МАДУРО НЬЮ-ЙОРКИЙН ШОРОНГООС ЗУРГАА НИЙТЭЛЖ, “БИД БАТ ЗОГСОЖ БАЙНА” … 23 цагийн өмнө
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛААН БОЛЖ БАЙНА Өчигдөр
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР АНХНЫ ГАЛТ ТЭ… Өчигдөр
Э.БАТШУГАР: ЭМНЭЛГИЙН ЗОГСООЛЫН ЭХНИЙ 2 ЦАГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БОЛЛОО Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БИШКЕК ХОТНОО БОЛОХ ШХАБ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ ХУРАЛД… Өчигдөр
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ХОРТ ХАВДРЫН ШИНЭ ҮЕИЙН ОНОШИЛГ… Өчигдөр
“ХОВД ЭКО ЦЕМЕНТ” ҮЙЛДВЭР ОХУ РУУ АНХНЫ ЭКСПОРТОО ЭХЛҮҮЛЛЭЭ Өчигдөр
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ХОЛБООНЫ УЛСУУДАД АЖИЛЛАЖ, АМЬДАР… Өчигдөр