НИЙТИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН ӨРГӨТГӨЛ ЭНЭ САРД АШИГЛАЛТАД ОРНО

Admin
57 минутын өмнө

Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн өргөтгөлийн барилгыг есдүгээр сарын хоёр дахь долоо хоногт ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус өргөтгөлийн барилга нь БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа юм. Шинээр баригдаж буй дөрвөн давхар, 2,500 ам метр талбай бүхий номын сангийн гол онцлог нь иргэдэд хүртээмжтэй орчин бүрдүүлсэн явдал. Давхар бүрд тэргэнцэртэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, орох, гарах гарц болон чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлсэн шийдлүүдийг тусгажээ. Мөн харааны болон сонсголын бэрхшээлтэй, онцгой хэрэгцээтэй иргэдэд зориулсан тусгай өрөө гаргахаас илүүтэйгээр бусад уншигчдын нэгэн адил номын сангийн бүх үйлчилгээг тэгш хүртэх боломжийг бүрдүүлэхэд анхаарсан байна. Шинэ барилга нь одоо үйл ажиллагаа явуулж буй Нийтийн төв номын сангийн өргөтгөл хэлбэрээр ажиллах тул өмнө нь авсан уншигчийн карт хүчинтэй хэвээр байна. Өөрөөр хэлбэл, тус номын сантай өмнө нь бүртгэлтэй иргэд шинэ байранд нэмэлт бүртгэл хийлгүйгээр үйлчлүүлэх боломжтой. Харин шинээр уншигч болох иргэд нэг картаар Нийтийн төв номын сан болон нийслэлийн бусад салбар номын сангуудаар үйлчлүүлэх боломж бүрдэх юм. Олон нийтийн зүгээс номын санг 24 цагаар ажиллуулах хүсэлт гаргадаг ч хүний нөөц болон аюулгүй байдлын шалтгаанаар нийтийн номын сангуудыг тасралтгүй ажиллуулах боломж хязгаарлагдмал байдаг талаар албаныхан мэдээллээ. Өмнө нь 24 цагийн үйлчилгээ туршиж үзэхэд согтуугаар үйлчлүүлэх, номын сангийн орчныг зориулалтын бусаар ашиглах зэрэг хүндрэл гарч байжээ. Түүнчлэн Номын сангийн тухай хуульд заасны дагуу номын дэлгүүр ажиллуулах боломжтой бөгөөд уншигчдад зориулсан кофе, цай, хөнгөн хоолны үйлчилгээ үзүүлэх хэсгийг номын сан өөрөө хариуцан ажиллуулахаар төлөвлөж байна.Үүнээс гадна шинэ барилгын дөрвөн давхарт бүхэлд нь үнэгүй интернет ашиглах боломж бүрдэх бөгөөд гуравдугаар давхрын цахим уншлагын танхимд компьютер болон интернетийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНХАУ-ЫН ЭРЭЭН ХОТОД СУУХ КОНСУЛААР Б.ЭРДЭНЭБОЛДЫГ ТОМИЛЖЭЭ 41 минутын өмнө
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНЭ НЭМЭГДЭХГҮЙ БӨГӨӨД ШАТАХУУНЫ ХАНГАМЖ БАТАЛГААТА… 48 минутын өмнө
НИЙТИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН ӨРГӨТГӨЛ ЭНЭ САРД АШИГЛАЛТАД ОРНО 57 минутын өмнө
ДУЛААНЫ ШУГАМ СҮЛЖЭЭ ШИНЭЧЛЭХ АЖИЛД 5.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ 1 цагийн өмнө
“ХИЛ ОРЧМЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА-2026” ХАМТАРСАН СУРГУУЛИЛТ БОЛНО 1 цагийн өмнө
APPLE-ИЙН АНХНЫ НУГАЛДАГ IPHONE 2000 АМ.ДОЛЛАРООС ДЭЭШ ҮНЭТЭЙ БАЙЖ МАГ… 1 цагийн өмнө
“ШИНЭ ЯАРМАГ” ЦОГЦОЛБОР ХОРООЛЛЫН ДУТУУ ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГҮ… 2 цагийн өмнө
УЛСЫН ЗААН Д.АНАР ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДМЫН АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙГ … 2 цагийн өмнө
БАРИЛГЫН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААН БЯМБА ГАРАГТ БОЛНО 21 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 21 БАЙРШИЛД "ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ" ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ 21 цагийн өмнө
ТӨРИЙН БАНК ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОМЖИЙГ ДЭМЖ… 21 цагийн өмнө
"МЯНГАН МОРЬТОН" АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛОХ ГЭЖ БАЙНА 21 цагийн өмнө
АРАВДУГААР БОГД ЖЭВЗҮНДАМБА ХУТАГТ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД Д… 21 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН XI ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО 23 цагийн өмнө
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО 23 цагийн өмнө
АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТИЙБОЛЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026: АЗИЙН НААДАМД ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭН Г… Өчигдөр
НИЙТИЙН ТЭЭВЭР ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬТ ШИЛЖИНЭ Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН 34 СУРГУУЛЬД “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ ЦАГДАА“ АЖИЛЛАНА Өчигдөр
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДАМ 51 МЯНГАН ХҮНИЙ БАГТААМЖТАЙ “БИШКЕК АРЕН… Өчигдөр