Өнгөрсөн тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 13-ны хооронд “УБДС” ТӨХК 5.8 тэрбум төгрөгөөр дулааны шугам сүлжээг шинэчлэн засварласан байна. Тухайлбал УБХЗАА-ны захиалгаар БЗД-ийн 25 дугаар хороо, 13-р хороололд байрлалтай Миний хайпермаркет орчмын авто зам доорх дулааны шугамыг шинэчлэн сольжээ. Одоогийн байдлаар Дэлхийн банк болон ЕСБХБ-ны хөнгөлөлттэй зээлээр Толгойт орчмын болон 3,4-р хорооллын “И-Март”-аас 1000 нэрийн барааны дэлгүүр хүртэлх мөн ЭХЯ-ны хөрөнгө 10а магистраль буюу “ДЦС IV”-өөс БҮК хүртэлх дулааны шугамыг шинэчлэх ажлыг хийж байна. Дулааны шугамын засварын ажил 95%-д хүрчээ. Халаалтын улиралд нийслэлийн 14.5 мянган орчим барилгыг дулааны эрчим хүчээр хангахаар төлөвлөсөн бол шинээр 226 барилга, объект дулааны шугамд холбогддог байна.