АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ОКТАНЫ ТОО СТАНДАРТАД НИЙЦЭЖ БАЙГААГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ


Нийгмийн сүлжээнд "АИ-92 автобензиний октаны тоо 86 байна" гэх мэдээллийг түгээсэнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Стандарт, хэмжил зүйн газар, Нийслэлийн Хяналт шалгалтын газар иргэн М.Орхонтуултай хамтран /2026.09.02/ шатахуун түгээх станцуудад шалгалт хийлээ. Шалгалтаар "Петровис", "Шунхлай", "Магнай Трейд", "Тэс Петролиум", "M-Oйл", "Газ Ойл нефть", "Содмонгол" зэрэг ШТС-уудаас санамсаргүй байдлаар дээж авч, октаны тоог хэмжсэн юм. "Октис-2" зөөврийн төхөөрөмж хэмжихэд нэг дээжид 86 ба 93 гэх мэт өөр өөр дүн заах, тооны хэлбэлзэл өндөр зэрэг тохиолдолд 2-3 гарсан. Мөн ижил маркийн 3 ширхэг багаж нэг дээжид зөрүүтэй дүн үзүүлж байсан. Түүнчлэн төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн гарын авлагад ч "Зарагдаж буй шатахууны октаны тооны маргаантай нөхцөлд хэмжих хэрэгсэл болгон ашиглахад зориулагдаагүй, зөвхөн анхан шатны баримжаа өгөх индикатор" гэж тодорхой заажээ. Зориулалтын саванд стандартын дагуу авсан дээж авч, суурин лабораторид шинжлүүлэхэд АИ-92 автобензиний октаны тоо 92-оос дээш стандартад бүрэн нийцэж, хэвийн болох нь тогтоогджээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЯСНЫ ЭДИЙГ СЭРГЭЭГЧ НАНО МАТЕРИАЛЫГ ГАРГАН АВЧЭЭ Өчигдөр
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР ТАМИРЧДАД ДОПИНГИЙН БОДИС ХУДАЛДСАНЫГ ШҮҮХ ТОГ… Өчигдөр
НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛЫН САНТАЙ "FISSURE PLAYGROUND-3" ТЭМЦЭЭНД МА… Өчигдөр
УКРАИНЫ ДРОН ОРОСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ҮЙЛДВЭРТ ЦОХИЛТ ӨГЧЭЭ Өчигдөр
БНХАУ-ТАЙ ХОЛБОГДДОГ 11 БООМТЫГ ТҮР ХААНА Өчигдөр
ИРЭХ ГУРВАН САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ Өчигдөр
БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖ… Өчигдөр
Г.ГҮНБИЛЭГ МОРЬТ ХАРВААНЫ АВАРГА БОЛЛОО Өчигдөр
МОНГОЛД АНХ УДАА ШӨНИЙН МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛНА Өчигдөр
“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ 65 ТЭРБУМ ИЕНИЙ ЗЭЭЛЭЭР ӨРГӨТГӨНӨ Өчигдөр
МОНГОЛ, ФРАНЦ, ТАЙВАНИЙН ЭМЧ НАР ХАМТРАН 30 ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ Өчигдөр
ТАСГАНЫ ОВООНД ЦАХИЛГААН МАШИН ЦЭНЭГЛЭХ ӨРТӨӨ БАЙГУУЛЛАА Өчигдөр
Д.ТРАМПЫН ХӨРӨГТЭЙ НЭГ АМ.ДОЛЛАРЫН ЗООС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ЗАРАГДАЖ Д… 2026/09/03
ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ 600 ГАРУЙ НЭГЖИД ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/09/03
Б.СЭМЖИДМАА: ЕБС-ИЙН ЗАХИРЛУУДАД АЖЛЫН НӨХЦӨЛИЙГ ДЭМЖИХ НӨҮТБҮҮК ОЛГОЛ… 2026/09/03
УКРАИНЫ 8,670 ДРОН МОСКВА БОЛОН МОСКВА МУЖИЙГ ЧИГЛЭН НИСЖЭЭ 2026/09/03
“ДЦС-V” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 16% БАЙНА 2026/09/03
ӨСВӨРИЙН БАДМИНТОНЧИД ГУРВАН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ 2026/09/03
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ОКТАНЫ ТОО СТАНДАРТАД НИЙЦЭЖ БАЙГААГ БАТАЛГААЖУУЛЖЭ… 2026/09/03
ЭНЭ САРД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУВААРЬ 2026/09/03