“БҮҮ БАС” НӨЛӨӨЛЛИЙН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


Сүүлийн таван жилд нийслэлд усны ослоор 105 хүн амиа алджээ Нийслэлийн хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд гол, усны ослын 297 удаагийн дуудлага бүртгэгдэж, усны ослын улмаас 105 хүн амиа алдсаны 22 нь хүүхэд байна. Мөн улсын хэмжээнд сүүлийн 10 жилд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн 45 хувь нь усны ослын улмаас эндсэн гэсэн харамсалтай статистик байна. Аялал, зугаалгын улирал болон хур бороо ихтэй үед гол, нуур, суваг шуудуу, үерийн ус орчимд иргэдийн осолдох эрсдэл нэмэгддэг. Иймээс үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн эрсдэлийн талаарх мэдлэг, сэрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Бүү бас” нөлөөллийн аян үргэлжилж байна. Онцгой байдлын байгууллагын мэдээллээр Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 45,446 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, 2,623 хүн амиа алдсан байна. Тэдний 516 нь хүүхэд бөгөөд амиа алдсан хүүхдүүдийн 45 хувь нь усны ослын улмаас энджээ. Нийслэлийн хэмжээнд ч усны ослын нөхцөл байдал анхаарал татаж байна. Сүүлийн таван жилд гол, усны ослын 297 удаагийн дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж, голын салаанд автомашин суусан болон боогдсон тохиолдлуудаас 1,068 иргэнийг, усны ослоос 60 хүний амь насыг аварчээ. Гэсэн хэдий ч энэ хугацаанд усны ослын улмаас 105 хүн амиа алдсаны 22 нь хүүхэд, 83 нь насанд хүрсэн хүн байна. Эдгээр тоо баримт нь усны осол зөвхөн аялал, зугаалгын үеийн санамсаргүй эрсдэл биш, иргэд тогтмол анхаарч, урьдчилан сэргийлэх шаардлагатай аюул болохыг харуулж байна. “Бүү бас” аяны хүрээнд иргэдэд усны гүнийг тааж гол, үерийн усыг туулахгүй байх, хүүхдийг гол, нуур, суваг шуудууны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх, цаг агаар болон мэргэжлийн байгууллагаас хүргэж буй сэрэмжлүүлгийг тогтмол дагаж мөрдөхийг сануулж байна.
Усны амгалан төрхөнд бүү хуурт. Эрсдэлийг бүү бас, гүнийг бүү таа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЯСНЫ ЭДИЙГ СЭРГЭЭГЧ НАНО МАТЕРИАЛЫГ ГАРГАН АВЧЭЭ Өчигдөр
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР ТАМИРЧДАД ДОПИНГИЙН БОДИС ХУДАЛДСАНЫГ ШҮҮХ ТОГ… Өчигдөр
НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛЫН САНТАЙ "FISSURE PLAYGROUND-3" ТЭМЦЭЭНД МА… Өчигдөр
УКРАИНЫ ДРОН ОРОСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ҮЙЛДВЭРТ ЦОХИЛТ ӨГЧЭЭ Өчигдөр
БНХАУ-ТАЙ ХОЛБОГДДОГ 11 БООМТЫГ ТҮР ХААНА Өчигдөр
ИРЭХ ГУРВАН САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ Өчигдөр
БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖ… Өчигдөр
Г.ГҮНБИЛЭГ МОРЬТ ХАРВААНЫ АВАРГА БОЛЛОО Өчигдөр
МОНГОЛД АНХ УДАА ШӨНИЙН МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛНА Өчигдөр
“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ 65 ТЭРБУМ ИЕНИЙ ЗЭЭЛЭЭР ӨРГӨТГӨНӨ Өчигдөр
МОНГОЛ, ФРАНЦ, ТАЙВАНИЙН ЭМЧ НАР ХАМТРАН 30 ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ Өчигдөр
ТАСГАНЫ ОВООНД ЦАХИЛГААН МАШИН ЦЭНЭГЛЭХ ӨРТӨӨ БАЙГУУЛЛАА Өчигдөр
Д.ТРАМПЫН ХӨРӨГТЭЙ НЭГ АМ.ДОЛЛАРЫН ЗООС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ЗАРАГДАЖ Д… 2026/09/03
ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ 600 ГАРУЙ НЭГЖИД ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/09/03
Б.СЭМЖИДМАА: ЕБС-ИЙН ЗАХИРЛУУДАД АЖЛЫН НӨХЦӨЛИЙГ ДЭМЖИХ НӨҮТБҮҮК ОЛГОЛ… 2026/09/03
УКРАИНЫ 8,670 ДРОН МОСКВА БОЛОН МОСКВА МУЖИЙГ ЧИГЛЭН НИСЖЭЭ 2026/09/03
“ДЦС-V” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 16% БАЙНА 2026/09/03
ӨСВӨРИЙН БАДМИНТОНЧИД ГУРВАН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ 2026/09/03
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ОКТАНЫ ТОО СТАНДАРТАД НИЙЦЭЖ БАЙГААГ БАТАЛГААЖУУЛЖЭ… 2026/09/03
ЭНЭ САРД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУВААРЬ 2026/09/03