НОРВЕГИЙН ШИНЭ ХААН ТАНГАРАГ ӨРГӨЖЭЭ


Норвегийн хаан Хокон VIII тус улсын парламентад /Стортинг/ тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолд оролцогчид таалал төгссөн Харальд V хааны дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогссон тухай телевизийн NRK суваг мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа. “Норвегийн хаант  улсыг Үндсэн хууль ба холбогдох хууль тогтоомжуудад нийцүүлэн удирдахаа амлан тангараглаж байна. Хатан хаан болон миний бие улс орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэлэн байгаагаа баталж байна” хэмээн хаан Хокон VIII тангаргийн үгээ хэллээ. Үүний дараа Норвегийн парламентын дарга Масуд Гарахани үг хэлэхдээ, шинэ хаанд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байгаа бөгөөд энэхүү хүлээлтийг биелүүлэхийн тулд хаан хүн онцгой чадвартай байх ёстой” гэв. Үг хэлсний дараа парламентын гишүүд Харальд V хааны дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогсож, хүндэтгэл үзүүлжээ. Мөн тангаргийн ёслолын үеэр Норвегийн төрийн дуулал эгшиглэв. 1991 оноос хойш хаанд ширээнд заларч байсан Норвегийн хаан Харальд V хүнд өвчний улмаас өнгөрсөн сарын 28-нд таалал төгссөн тул түүний хүү 53 настай Хокон VIII эцгийнхээ хаан ширээг залгамжлан ийнхүү тангараг өргөлөө.
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЯСНЫ ЭДИЙГ СЭРГЭЭГЧ НАНО МАТЕРИАЛЫГ ГАРГАН АВЧЭЭ Өчигдөр
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР ТАМИРЧДАД ДОПИНГИЙН БОДИС ХУДАЛДСАНЫГ ШҮҮХ ТОГ… Өчигдөр
НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛЫН САНТАЙ "FISSURE PLAYGROUND-3" ТЭМЦЭЭНД МА… Өчигдөр
УКРАИНЫ ДРОН ОРОСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ҮЙЛДВЭРТ ЦОХИЛТ ӨГЧЭЭ Өчигдөр
БНХАУ-ТАЙ ХОЛБОГДДОГ 11 БООМТЫГ ТҮР ХААНА Өчигдөр
ИРЭХ ГУРВАН САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ Өчигдөр
БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖ… Өчигдөр
Г.ГҮНБИЛЭГ МОРЬТ ХАРВААНЫ АВАРГА БОЛЛОО Өчигдөр
МОНГОЛД АНХ УДАА ШӨНИЙН МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛНА Өчигдөр
“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ 65 ТЭРБУМ ИЕНИЙ ЗЭЭЛЭЭР ӨРГӨТГӨНӨ Өчигдөр
МОНГОЛ, ФРАНЦ, ТАЙВАНИЙН ЭМЧ НАР ХАМТРАН 30 ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ Өчигдөр
ТАСГАНЫ ОВООНД ЦАХИЛГААН МАШИН ЦЭНЭГЛЭХ ӨРТӨӨ БАЙГУУЛЛАА Өчигдөр
Д.ТРАМПЫН ХӨРӨГТЭЙ НЭГ АМ.ДОЛЛАРЫН ЗООС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ЗАРАГДАЖ Д… 2026/09/03
ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ 600 ГАРУЙ НЭГЖИД ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/09/03
Б.СЭМЖИДМАА: ЕБС-ИЙН ЗАХИРЛУУДАД АЖЛЫН НӨХЦӨЛИЙГ ДЭМЖИХ НӨҮТБҮҮК ОЛГОЛ… 2026/09/03
УКРАИНЫ 8,670 ДРОН МОСКВА БОЛОН МОСКВА МУЖИЙГ ЧИГЛЭН НИСЖЭЭ 2026/09/03
“ДЦС-V” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 16% БАЙНА 2026/09/03
ӨСВӨРИЙН БАДМИНТОНЧИД ГУРВАН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ 2026/09/03
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ОКТАНЫ ТОО СТАНДАРТАД НИЙЦЭЖ БАЙГААГ БАТАЛГААЖУУЛЖЭ… 2026/09/03
ЭНЭ САРД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУВААРЬ 2026/09/03