ИРЭХ ГУРВАН САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Admin
50 минутын өмнө

Цаг уурын байгууллагын гаргасан ирэх сарууддын цаг агаарын ерөнхий төлөвөөр 11 сард хүйтэн, хур тунадас харьцангуй их байх төлөв ажиглагдаж байгаа бөгөөд зуны хугацаанд хуурай гандуу, бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай нутгууд малын тэжээл нөөцлөх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэл байдлаа эртнээс хангахыг зөвлөж байна.

Аравдугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Завханы зүүн, Төв аймгийн ихэнх, Хэнтийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Арваннэгдүгээр сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Хөвсгөл, Архангайн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Дундговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Өмнөговийн нутаг, Дорноговийн ихэнх, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИРЭХ ГУРВАН САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 50 минутын өмнө
БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖ… 1 цагийн өмнө
Г.ГҮНБИЛЭГ МОРЬТ ХАРВААНЫ АВАРГА БОЛЛОО 2 цагийн өмнө
МОНГОЛД АНХ УДАА ШӨНИЙН МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛНА 2 цагийн өмнө
“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ 65 ТЭРБУМ ИЕНИЙ ЗЭЭЛЭЭР ӨРГӨТГӨНӨ 3 цагийн өмнө
МОНГОЛ, ФРАНЦ, ТАЙВАНИЙН ЭМЧ НАР ХАМТРАН 30 ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ 3 цагийн өмнө
ТАСГАНЫ ОВООНД ЦАХИЛГААН МАШИН ЦЭНЭГЛЭХ ӨРТӨӨ БАЙГУУЛЛАА 3 цагийн өмнө
Д.ТРАМПЫН ХӨРӨГТЭЙ НЭГ АМ.ДОЛЛАРЫН ЗООС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ЗАРАГДАЖ Д… 21 цагийн өмнө
ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ 600 ГАРУЙ НЭГЖИД ЗОХИОН БАЙГУУЛНА 22 цагийн өмнө
Б.СЭМЖИДМАА: ЕБС-ИЙН ЗАХИРЛУУДАД АЖЛЫН НӨХЦӨЛИЙГ ДЭМЖИХ НӨҮТБҮҮК ОЛГОЛ… 23 цагийн өмнө
УКРАИНЫ 8,670 ДРОН МОСКВА БОЛОН МОСКВА МУЖИЙГ ЧИГЛЭН НИСЖЭЭ 23 цагийн өмнө
“ДЦС-V” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 16% БАЙНА 23 цагийн өмнө
ӨСВӨРИЙН БАДМИНТОНЧИД ГУРВАН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ Өчигдөр
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ОКТАНЫ ТОО СТАНДАРТАД НИЙЦЭЖ БАЙГААГ БАТАЛГААЖУУЛЖЭ… Өчигдөр
ЭНЭ САРД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУВААРЬ Өчигдөр
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙРШУУЛСАН ХӨШӨӨНҮҮДИЙГ АЛБАДАН ШИЛЖҮҮЛНЭ Өчигдөр
“БҮҮ БАС” НӨЛӨӨЛЛИЙН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
ОХУ-ТАЙ ХАМТРАН ДЦС-3, АСГАТЫН УУРХАЙН СУДАЛГАА ЗЭРЭГ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮ… Өчигдөр
МҮЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Э.ТАМИР: ЦАЛИН ХӨЛСНИЙ НЭМЭГДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ША… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ, В.ПУТИН НАР 9 АСУУДАЛД ТОХИРОЛЦООНД ХҮРЧЭЭ Өчигдөр