ЯСНЫ ЭДИЙГ СЭРГЭЭГЧ НАНО МАТЕРИАЛЫГ ГАРГАН АВЧЭЭ

Admin
55 минутын өмнө

Яс өөрөө нөхөн сэргэх жам ёсны механизмыг идэвхжүүлдэг био задрамтгай нано материалыг Австралийн Сиднейн их сургуулийн судлаачид гарган авчээ.Клиникийн өмнөх туршилтын явцад түүнийг хэрэглэснээр /туршилтад хамрагдаагүй амьтдынхтай харьцуулахад/ ясны эдийн шинэчлэлт 80 хувиар нэмэгдсэн байна. Түүнээс гадна, уг материал цус алдалтыг хурдан зогсоодог нь ясны хүнд гэмтлийг эмчлэхэд тус дөхөм болох юм. Энэхүү технологийн үндэс нь мезо сүвэрхэг кальци-алюминосиликат нано хэсгүүд юм. Тэдгээрийн бүтэц олон тооны маш жижиг нүх сүвнүүдээс тогтдог тул уг материалын гадаргуугийн идэвхтэй талбай өргөсөж, эргэн тойрон дахь эдүүдтэй харилцан үйлчлэлд ордог. Технологийн хамгийн гол онцлог бол нано хэсгүүд нь зохиомлоор буюу инженерчлэлийн аргаар гаргаж авсан өсөлтийн фактор хэмээх уургуудыг агуулдаггүй явдал юм. Үүний оронд нано хэсгүүд нь ясыг нөхөн сэргээхэд шаардлагатай ясны дохионы молекулуудыг ашиглахад нь биемахбодид тусалдаг байна. Шинэ нано материал нь эсийг өөрчлөгч өсөлтийн фактор болох β1 (TGF-β1)-ийг идэвхжүүлдэг. Энэ уураг нь ясны нөхөн сэргэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг боловч түүний нэлээд хэсэг нь идэвхгүй хэлбэрт байдаг ажээ. Нано хэсгүүд нь TGF-β1 гэдэг нуугдмал нэгдэлтэй харилцан үйлчлэлд орсноор түүний идэвхтэй хэлбэрийг сэргээхэд тусална. Ингэснээр өсөлтийн фактор болох уургуудыг гаднаас нэвтрүүлэхийн оронд биемахбодид өөрт нь байдаг нөхөн сэргэх механизмыг ажиллуулж эхэлнэ гэсэн үг. Судлаачид уг материалыг амьтад дээр туршиж үзэхэд, 8 долоо хоногийн дараа туршилтад хамрагдаагүй бүлгийн амьтадтай харьцуулахад ясны эдийн шинэчлэлт 80 хувиар илүү байжээ. Нано материалын өөр нэг давуу тал бол цус алдалтыг түргэн зогсоодог гэдгийг дээр дурдсан билээ. Тодруулбал, нано хэсгүүд нь цусанд нэвтэрснээс хойш 30 секундийн дараа бүлэгнэл үүсдэг байна. Ясны гэмтлийн үед цус алдах нь амь насанд аюултай тул нэн даруй цусыг тогтоох шаардлагатай байдаг. Үүний зэрэгцээ нано хэсгүүд нь үүргээ гүйцэтгэсний дараа өөрөө алгуур задардаг тул түүнийг мэс заслын аргаар биемахбодиос гадагшлуулах шаардлагагүй. Гэсэн хэдий ч уг материалыг хүмүүс дээр туршаагүй байгаа тул практикт хэрэглэх хүртэл хол байна. Хэрвээ үр дүнтэй нь клиник туршилтаар тогтоогдвол нөхөн сэргээх анагаах ухаанд шинэ хандлага, арга барил нэвтэрнэ. Өөрөөр хэлбэл, өсөлтийн факторын их хэмжээний тунг ясанд нэвтрүүлэхийн оронд биемахбодид өөрт нь байгаа молекулуудыг идэвхжүүлэх боломжтой болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЯСНЫ ЭДИЙГ СЭРГЭЭГЧ НАНО МАТЕРИАЛЫГ ГАРГАН АВЧЭЭ 55 минутын өмнө
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР ТАМИРЧДАД ДОПИНГИЙН БОДИС ХУДАЛДСАНЫГ ШҮҮХ ТОГ… 1 цагийн өмнө
НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛЫН САНТАЙ "FISSURE PLAYGROUND-3" ТЭМЦЭЭНД МА… 1 цагийн өмнө
УКРАИНЫ ДРОН ОРОСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ҮЙЛДВЭРТ ЦОХИЛТ ӨГЧЭЭ 1 цагийн өмнө
БНХАУ-ТАЙ ХОЛБОГДДОГ 11 БООМТЫГ ТҮР ХААНА 3 цагийн өмнө
ИРЭХ ГУРВАН САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 4 цагийн өмнө
БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖ… 4 цагийн өмнө
Г.ГҮНБИЛЭГ МОРЬТ ХАРВААНЫ АВАРГА БОЛЛОО 6 цагийн өмнө
МОНГОЛД АНХ УДАА ШӨНИЙН МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛНА 6 цагийн өмнө
“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ 65 ТЭРБУМ ИЕНИЙ ЗЭЭЛЭЭР ӨРГӨТГӨНӨ 6 цагийн өмнө
МОНГОЛ, ФРАНЦ, ТАЙВАНИЙН ЭМЧ НАР ХАМТРАН 30 ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ 6 цагийн өмнө
ТАСГАНЫ ОВООНД ЦАХИЛГААН МАШИН ЦЭНЭГЛЭХ ӨРТӨӨ БАЙГУУЛЛАА 6 цагийн өмнө
Д.ТРАМПЫН ХӨРӨГТЭЙ НЭГ АМ.ДОЛЛАРЫН ЗООС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ЗАРАГДАЖ Д… Өчигдөр
ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ 600 ГАРУЙ НЭГЖИД ЗОХИОН БАЙГУУЛНА Өчигдөр
Б.СЭМЖИДМАА: ЕБС-ИЙН ЗАХИРЛУУДАД АЖЛЫН НӨХЦӨЛИЙГ ДЭМЖИХ НӨҮТБҮҮК ОЛГОЛ… Өчигдөр
УКРАИНЫ 8,670 ДРОН МОСКВА БОЛОН МОСКВА МУЖИЙГ ЧИГЛЭН НИСЖЭЭ Өчигдөр
“ДЦС-V” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 16% БАЙНА Өчигдөр
ӨСВӨРИЙН БАДМИНТОНЧИД ГУРВАН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ Өчигдөр
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ОКТАНЫ ТОО СТАНДАРТАД НИЙЦЭЖ БАЙГААГ БАТАЛГААЖУУЛЖЭ… Өчигдөр
ЭНЭ САРД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУВААРЬ Өчигдөр