“Үнэгүй ариун цэврийн хэрэгсэл” санаачилга хот хөдөөгийн зарим сургуулиудад хэрэгжиж байна


Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан билээ. Энэ өдрийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн охидын ариун цэврийн хэрэгслийг сургуулийн орчинд нь үнэ төлбөргүй байрлуулах санаачлалгыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг гаргаж байсан юм. Тэгвэл бүтэн нэг жилийн дараа уг ажлын биелэлт хэр байгааг тодруулахад тэрбээр дараах хариултыг өглөө. 

“Манай улсад 11-18 насны 220 мянга 225 охин бий гэсэн 2020 оны статистик тоо байна. Монгол Улсын Үндсэн хуулиар нас, хүйс, нийгмийн гарал угсаа үл харгалзан хуулийн өмнө адил тэгш эрхтэй хэмээн тунхагласан ч охидын амь нас, эрх чөлөөнд халдсан нийгмийг цочирдуулсан ноцтой хэргүүд удаа дараа бүртгэгдэж байгаа нь туйлын харамсалтай. Түүнээс гадна биологийн онцлогоос үүдэлтэй сарын тэмдгийн мөчлөгийн үед охидууд ариун цэврийн хэрэглэл авах боломжгүйгээс олон нийтийн дунд эвгүй байдалд орох, доромжлуулах зэргээс шалтгаалж хичээлдээ явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж олон улсад үздэг. Шинэ Зеланд, Шотланд, ӨАБНУ зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг. Тэгэхээр Монгол Улс ч дэлхийн улс орнуудын жишгээр шат дараалалтай бодлого явуулах хэрэгтэй гэж миний бие анхлан дуугарч улс төрийн акц өрнүүлсэн билээ. Эхлүүлсэн санаачилгыг маань хамгийн түрүүнд ХЭҮК соргогоор дэмжиж улсдаа ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид ариун цэврийн хэрэглэлийн жилийн төсвийг суулгуулж өгсөн нь ялтны эрхийг дээдэлсэн, хүйсийн онцлог байдлыг харгалзан үзсэн алхам болж чадсан. Үүнээс хойш “Гүнж” төвийн албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллээс харахад, Монгол 3 дугаар сургууль, Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль зэрэг нийслэлийн ерөнхий боловсролын таван сургууль, орон нутагт Завханы Улиастай хотод хэд хэдэн дунд сургууль, коллежид, Сэлэнгийн Зүүнбүрэн сумын сургуульд, Говьсүмбэр аймгийн Политехникийн коллежиудад энэхүү аян маань давалгаалж “Pad package”, “A young doctor” , “Яаралтай тусламжийн хайрцаг” , “Хэрэгтэй үедээ ашиглаарай”, “НУНА” зэрэг нэртэйгээр хэрэгжиж байна” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 4 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 4 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 4 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 4 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 4 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 4 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06