ЛОГИСТИКИЙН ТӨВ ЭНЭ ОНД 111 МЯНГАН ЧИНГЭЛЭГ АЧИЖ, БУУЛГАНА

Admin
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Бүс нутгийн логистикийн төв”-ийн ажилтай танилцав. Орос-Монгол-Хятадыг холбосон эдийн засгийн коридорын гол зангилаа болсон энэ төвийг У.Хүрэлсүхийн Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран 2018 онд ашиглалтад оруулсан юм.

128 га талбай бүхий энэ төв чингэлгийн, хүнд даацын, агуулахын гэсэн гурван бүстэй бөгөөд хоногт 800 вагон нэвтрүүлэх хүчин чадалтай. Өргөн ба нарийн царигийн ачилт, буулгалтын 11.5 км төмөр зам, 50 тн даацтай 2 гүүрэн крантай.

upload-1791872295413-915015351.png

3,200 контейнерийн багтаамж бүхий талбай, том оврын 133 автомашины зогсоол, гаалийн барилга, ажилчдын байр, механик засварын төв, 2 түвшинд огтлолцох хүнд даацын гүүрэн байгууламж, 1.6 км авто замтай юм. Замын-Үүд Шилжүүлэн ачих анги нь үндсэн 4 талбайд БНХАУ-аас төмөр зам, автозамаар ирсэн ачааг вагоноос вагонд, автомашинаас вагонд 24 цагийн турш тасралтгүй ачиж, буулгаж байна.

upload-1791872261812-85796835.png

Импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой Логистикийн төв ашиглалтад орсноор Монгол Улс Ази-Европыг холбосон бусад тээврийн коридортой өрсөлдөх таатай боломжтой бүрдсэн. Царигийн зөрүүтэй төмөр замуудын шилжүүлэн ачилтын хугацаа багасаж, төмөр замын хилийн боомтын хүчин чадал, манай улсын импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа тухай салбарын удирдлагууд танилцуулав. Энэ онд 1.8 сая тн ачаа боловсруулж, ачиж, буулгах чингэлгийн тоо 111 мянга хүрэх төлөвтэй байна.

Picture12.png

Цар тахлын улмаас агаарын болон автозамын тээвэр бүрэн зогссон үед Засгийн газар БНХАУ-ын талтай ачаа солилцох “0” цэгийг тохирч байсан. Энэ дагуу хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл бүхий 26 мянга гаруй чингэлгийг энэ төв рүү татан авч байжээ. Логистикийн төв мөн “УБТЗ” ХНН, Тавантолгойн төмөр зам болон саяхан ашиглалтад орсон Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай байсан 30 гаруй мянган зам төмрийг ачиж нийлүүлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЛОГИСТИКИЙН ТӨВ ЭНЭ ОНД 111 МЯНГАН ЧИНГЭЛЭГ АЧИЖ, БУУЛГАНА 2 цагийн өмнө
1200 АЙЛЫН ЯНДАНГ БУУЛГАСАНТАЙ ДҮЙЦЭХ ШИНЭЧЛЭЛ ХИЙЖЭЭ 3 цагийн өмнө
НАЛАЙХ–ОФИЦЕРУУДЫН ОРДОН ЧИГЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНЫ ҮЙЛЧИЛГЭ… 4 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ 4 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ҮЕНЧ СУМАНД 175 ИШИГ УСТГАЛД ОРУУЛЖЭЭ 6 цагийн өмнө
Б.ПҮРЭВДАГВА: ГАЛ УНТРААХ, АВРАХ 29 ДҮГЭЭР АНГИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ШУУРХ… 6 цагийн өмнө
ДОРНОД АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМАНД 160 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЕБС АШИГЛАЛ… 7 цагийн өмнө
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН АВТОЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ 7 цагийн өмнө
“ДАКАР-2026” ЗАЛУУЧУУДЫН ЗУНЫ IV ОЛИМПЫН НААДАМ ОРОЛЦОХ ТАМИРЧДЫН ХУВЦ… Өчигдөр
ХАТАНБААТАРЫН ГЭГДЭЖ БАЙСАН ЭЛЭГ СУДЛАЛЫН ТӨВИЙГ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БОЛГ… Өчигдөр
“ТЭРБУМ МОД”-ЫН ХҮРЭЭНД ОЙН ЧАНАР 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСӨВ Өчигдөр
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 60 ХУВЬД ХҮРЧЭЭ Өчигдөр
ЭНГИЙН АИ-92 ШАТАХУУНЫ ҮНЭ 560 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ, 3600 ТӨГРӨГ БОЛЖЭЭ Өчигдөр
АН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР Б.ТҮВШИН СОНГОГДЛОО Өчигдөр
ЗЭЭЛИЙН ХҮҮ, ШИМТГЭЛИЙГ БУУРУУЛЖ, ӨРИЙН ДАРАМТЫГ ХЯЗГААРЛАНА Өчигдөр
ХАЛХГОЛ СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА Өчигдөр
ОН ГАРСНААС ХОЙШ 5.4 САЯ ШИРХЭГ ЭЛЕКТРОН ТАМХИ ИМПОРТОЛЖЭЭ Өчигдөр
НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ ИРГЭНДЭЭ ИЛҮҮ ОЙРТЛОО Өчигдөр
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
БАГАХАНГАЙГААС ЭМЭЭЛТ ХҮРТЭЛХ 127 КМ ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ДУУСЖЭЭ 2026/10/09