Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны үйлдвэрийн авто замд засвар, шинэчлэлтийн ажил хийхтэй холбоотойгоор аравдугаар сарын 14-нөөс 16-ны өдрийг хүртэл замын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.
Тодруулбал, тус замыг 2026 оны аравдугаар сарын 14-ний 00:00 цагаас аравдугаар сарын 16-ны 05:00 цаг хүртэл хааж, засварын ажил гүйцэтгэх юм.
Иймд тухайн чиглэлд зорчих иргэд, жолооч нар зам хаах хугацааг харгалзан бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Засвар, шинэчлэлтийн ажил хийгдэх хугацаанд жолооч нар замын тэмдэг, тэмдэглэгээ болон хөдөлгөөн зохицуулагчийн зааврыг дагаж, хөдөлгөөнд болгоомжтой оролцоно уу.