МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ

Admin
1 цагийн өмнө

Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Багш нарын төлөө хамтдаа” ахмад багш нарын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэлэхдээ Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсролын салбар гэдгийг онцлов.

Тэрбээр Засгийн газар “Эрдэм боловсролтой монгол хүн” зорилт хэрэгжүүлж, 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласныг хэллээ. Боловсролын хөгжлийн гол тулгуур нь багш нар. Засгийн газар байгуулсан даруйдаа боловсролын салбарын цалингийн тогтолцооны зөрүүтэй байдлыг арилгаж, 5 дугаар сарын 1-нээс багш болон боловсролын байгууллагын ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр 91 мянга гаруй багш, ажилтан цалингийн нэгдсэн сүлжээнд хамрагдаж, нэмэгдсэн цалингаасаа нийгмийн баталгаа, тэтгэврийн тооцооллоо хийлгэх нөхцөл бүрдсэн. УИХ-аар хэлэлцэж буй 2026 оны улсын төсвийн тодотголд багш, боловсролын салбарын 91 мянга гаруй ажилтны цалингийн нэмэгдлийн 674 тэрбум төгрөгийг бүрэн баталгаажуулахаар тусгаад буйг тэмдэглэв.

Мөн 2026 оны улсын төсвийн тодотголоор 11 дүгээр сарын 1-нээс 434 мянган ахмад настанд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгохоор төлөвлөжээ. Түүнчлэн 2027 оны улсын төсөвт багшийг тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж, орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан албан хаагчдад үзүүлэх дэмжлэгийн хөрөнгийг нэмэгдүүлэн тусгаад байгааг Ерөнхий сайд танилцууллаа. 

Ерөнхий сайдын мэдээлснээр ирэх онд төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин дахин 10 хувиар нэмэгдэх бөгөөд боловсролын салбарын төсөв энэ оныхоос 55 хувиар өсөхөөр тооцжээ. Боловсролын салбарын хувьсах зардлын санхүүжилтийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт төсөв нь 7.4 их наяд төгрөгт хүрэхээр байна. Засгийн газар багшийн хөдөлмөрийн үнэлэмж, мэргэжлийн хөгжил, нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн “Багшийн гурван тулгуурт бодлого” хэрэгжүүлж байна. Энэ оны эхний хагаст 64 мянга гаруй багш мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ. Мөн багшийн мэргэжлээр суралцаж буй 2150 оюутанд 15.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон байна. 2027 онд боловсролын салбарт 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Боловсролын салбар, багш нараа дэмжих нь хүний хөгжлийн хамгийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт гэдгийг тэмдэглээд Оюутолгойн ногдол ашгийн үр өгөөжийг боловсролын салбарт түлхүү зориулна. Тухайлбал, зургаан бүс тус бүрд дэлхийн хаана ч гэрчилгээ нь хүлээн зөвшөөрөгддөг Кембрижийн хөтөлбөртэй сургууль, төрөлжсөн ахлах сургууль, 500 ортой дотуур байр, эрүүл, ухаалаг, ногоон 100 сургууль, Гүүглийн 100 мянган компьютер хүүхдүүдэд олгохоор төлөвлөөд байна гэв.

Мөн тэрбээр, “Монголчууд ном эрдмээрээ, мэдлэг боловсролоороо оюунаа зэвсэглэн дэлхийн тавцанд өрсөлдөнө. Энэ их үйл хэрэгт Монголын багш нар гол үүрэг гүйцэтгэнэ” гэдгийг Ерөнхий сайд хэлээд багшийн хөдөлмөрийг төр засаг үргэлж дэмжиж ажиллах болно хэмээв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨВ АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМАНД БААВГАЙ МАЛЧИН АЙЛЫН ГЭРИЙГ НЬ СҮЙТГЭЖЭЭ 32 минутын өмнө
МАРГААШААС ИХЭНХ НУТГААР НОЙТОН ЦАС ОРНО 40 минутын өмнө
УКРАИНЫ НИСГЭГЧГҮЙ ОНГОЦНУУД ОРОСЫН ЯНДЕКСИЙН ДАТА ТӨВИЙГ ШАТААЖЭЭ 53 минутын өмнө
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ СА… 1 цагийн өмнө
“ӨМНӨГОВЬ ХҮЛЭГҮҮД”, “ДАРХАН ЮНАЙТЕД” ХОЖИГДОЛГҮЙ ЯВНА 1 цагийн өмнө
“ТОСК” ТӨХХК-ИАС ТӨВ АЙМГИЙН 3-н СУМАНД ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭ… 1 цагийн өмнө
ОХУ-ААС НИЙЛҮҮЛЖ БУЙ 134 ВАГОН ШАТАХУУНЫ ТАТАН АВАЛТЫГ ХУРДАСГАХЫГ ДАА… 1 цагийн өмнө
Л.ЭНХ-АМГАЛАН: ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДЫГ НАМРЫН АЯЛАЛ, ЗУГААЛГА ЗОХИОН БА… 2 цагийн өмнө
МАЛЫН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХ ХӨРСГҮЙ ТАРИАЛАЛТЫН ХҮЛЭМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО 2 цагийн өмнө
Хүний аминд хүрсэн Баавгайг олж, аюулгүй болгожээ 2 цагийн өмнө
УИХ-ЫН 2026 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ 2 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийж байна 19 цагийн өмнө
УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭСЭН АЧАА ӨНГӨРСӨН ОНЫХООС ӨСӨВ 23 цагийн өмнө
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ АРАВДУГААР САРЫН 10-НААС ЭХЭЛНЭ 23 цагийн өмнө
"ХӨВСГӨЛ ДУЛААНЫ СТАНЦ"-ЫН ИХ ЗАСВАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨ… Өчигдөр
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БА ЁС ЗҮЙТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗАРЧМЫГ МОНГОЛД ХЭРЭГЖҮҮ… Өчигдөр
3АМЫН-ҮҮД, БУЛГАН, ШИВЭЭХҮРЭН БООМТООР ИМПОРТОЛЖ БАЙГАА АВТОБЕНЗИН, ДИ… Өчигдөр
“НУТАГТАА ЭЗЭН 100:1000”: МАЛЧИН ӨРХҮҮД БООДОЛ НОГООН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭЖ Б… Өчигдөр
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ ИХ БАЙГААГИЙН ШАЛТГААНЫГ СУДАЛ… Өчигдөр
ХЭЛТГИЙН ЦАГААН НУУРЫГ 21 ЖИЛИЙН ДАРАА СЭРГЭЭЛЭЭ Өчигдөр