“ӨМНӨГОВЬ ХҮЛЭГҮҮД”, “ДАРХАН ЮНАЙТЕД” ХОЖИГДОЛГҮЙ ЯВНА

Admin
42 минутын өмнө

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолтууд энэ сарын 2-нд эхэлж, “Эм Банк арена”-д үргэлжилж байна.

Энэ удаагийн лигт “Өмнөговь хүлэгүүд”, “Эс Жи эйпс”, “Сэлэнгэ бодонс”, “Омни Эрдэнэт майнерс”, “Хаан шонхрууд”, “Дархан юнайтед”, “ТЛЖ Түшиг багана”, “Барууны дайчид”, “Соно бродерс”, “Би Си Эйч найтс” гэсэн баг өрсөлдөж байна. Хөгжлийн лигээс “Барууны дайчид” дэвшсэн бол өнгөрсөн улиралд сүүлийн байрт орсон “Бишрэлт метал” баг доод лигтээ уруудав. Лиг эхэлснээс хойш долоо хоногийн хугацаанд багууд гурван тоглолт хийжээ. Гурван тоглолтын дараа “Өмнөговь хүлэгүүд”, “Дархан юнатед” баг нэг ч хожигдолгүй хүснэгтийг тэргүүлж байгаа бол гурван баг хоёр хожил, нэг хожигдолтой явна.

“Эм Банк арена”-д өнөөдөр хоёр тоглолттой. Тодруулбал, 18:00 цагт “Эс Жи эйпс”-ийнхэн “Хаан шонхрууд”-тай тоглоно. Харин лигийн 10 удаагийн аварга “Өмнөговь хүлэгүүд”-ийн залуус “Омни Эрдэнэт майнерс”-тай өрсөлдөх аж. Багуудын аравдугаар сарын хуваарь шахуу байгаа бөгөөд нэг баг 9-10 тоглолт хийх юм.

 

Эмэгтэйчүүдийн дээд лиг 11 дүэгээр сарын 1-нд “Улаанбаатар амазонс”, “Этүгэн ирвэсүүд”, “Пайретс”, “Алтан од”, “Аравт”, М лигийн аварга “Marble girls” гэсэн зургаан багийн тоглолтоор эхлэх юм. “Улаанбаатар амазонс”-ынхон энэ өдрүүдэд БНСУ-ын  “Cheongju Gymnasium” ордонд болж буй  “Park Shin-Ja Cup 2026” тэмцээнд оролцож байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МАРГААШААС ИХЭНХ НУТГААР НОЙТОН ЦАС ОРНО 9 минутын өмнө
УКРАИНЫ НИСГЭГЧГҮЙ ОНГОЦНУУД ОРОСЫН ЯНДЕКСИЙН ДАТА ТӨВИЙГ ШАТААЖЭЭ 22 минутын өмнө
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ СА… 29 минутын өмнө
“ӨМНӨГОВЬ ХҮЛЭГҮҮД”, “ДАРХАН ЮНАЙТЕД” ХОЖИГДОЛГҮЙ ЯВНА 42 минутын өмнө
“ТОСК” ТӨХХК-ИАС ТӨВ АЙМГИЙН 3-н СУМАНД ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭ… 1 цагийн өмнө
ОХУ-ААС НИЙЛҮҮЛЖ БУЙ 134 ВАГОН ШАТАХУУНЫ ТАТАН АВАЛТЫГ ХУРДАСГАХЫГ ДАА… 1 цагийн өмнө
Л.ЭНХ-АМГАЛАН: ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДЫГ НАМРЫН АЯЛАЛ, ЗУГААЛГА ЗОХИОН БА… 1 цагийн өмнө
МАЛЫН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХ ХӨРСГҮЙ ТАРИАЛАЛТЫН ХҮЛЭМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО 1 цагийн өмнө
Хүний аминд хүрсэн Баавгайг олж, аюулгүй болгожээ 1 цагийн өмнө
УИХ-ЫН 2026 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ 2 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийж байна 18 цагийн өмнө
УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭСЭН АЧАА ӨНГӨРСӨН ОНЫХООС ӨСӨВ 23 цагийн өмнө
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ АРАВДУГААР САРЫН 10-НААС ЭХЭЛНЭ 23 цагийн өмнө
"ХӨВСГӨЛ ДУЛААНЫ СТАНЦ"-ЫН ИХ ЗАСВАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨ… 23 цагийн өмнө
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БА ЁС ЗҮЙТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗАРЧМЫГ МОНГОЛД ХЭРЭГЖҮҮ… 23 цагийн өмнө
3АМЫН-ҮҮД, БУЛГАН, ШИВЭЭХҮРЭН БООМТООР ИМПОРТОЛЖ БАЙГАА АВТОБЕНЗИН, ДИ… 23 цагийн өмнө
“НУТАГТАА ЭЗЭН 100:1000”: МАЛЧИН ӨРХҮҮД БООДОЛ НОГООН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭЖ Б… Өчигдөр
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ ИХ БАЙГААГИЙН ШАЛТГААНЫГ СУДАЛ… Өчигдөр
ХЭЛТГИЙН ЦАГААН НУУРЫГ 21 ЖИЛИЙН ДАРАА СЭРГЭЭЛЭЭ Өчигдөр
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭ ШАТАНД ГАРЛАА Өчигдөр