ХЭЛТГИЙН ЦАГААН НУУРЫГ 21 ЖИЛИЙН ДАРАА СЭРГЭЭЛЭЭ

Admin
54 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Хархорин суманд ажиллах үеэрээ “Хэлтгийн цагаан нуур”-ыг сэргээх төсөлтэй танилцлаа.Олон жил усгүй байсан 80 га талбай бүхий нуурын хотгорыг усаар дүүргэж, Хөгшин Орхон гол руу цутгадаг байсан урсацыг сэргээх, Хөгшин Орхон гол нь Өгий нуурыг тэжээн Орхон голд эргэж цутгах, нуурын орчны тохижилтыг хийх зэрэг олон ажлыг цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, “Хайдродизайн прожект” ХХК хамтран Ерөнхийлөгчийн “Цэнхэр алт”, “Нэг сум-Нэг нуур-333 нуур” санаачилгын хүрээнд, “Хэлтгийн цагаан нуур”-ын эко системийг сэргээх, хамгаалах, байгальд ээлтэй дэд бүтэц бий болгох, нуур, цөөрөм үүсгэх, нөхөн сэргээх, гадаргын усыг хуримтлуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Шинэ Хархорум хотын хойд талд оршдог Орхон голоос эх авдаг Хэлтгийн цагаан нуур нь эрт дээр үед усны сүлжээний гол цэг байв. Өдгөө тус нуурыг сэргээхийн тулд усны инженерүүдийн боловсруулсан шийдэл, зураг төслийн дагуу 1956 онд барьсан Хархорины усалгааны системийн үлдэгдэл 17 км шуудууг сэргээн засварлаж цэвэрлэн Хөгшин Орхон голоос 5.4 км шороон суваг татжээ.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ ИХ БАЙГААГИЙН ШАЛТГААНЫГ СУДАЛ… 17 минутын өмнө
ХЭЛТГИЙН ЦАГААН НУУРЫГ 21 ЖИЛИЙН ДАРАА СЭРГЭЭЛЭЭ 54 минутын өмнө
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭ ШАТАНД ГАРЛАА 1 цагийн өмнө
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Л.ЭНХРИЙЛЭН ДАШТ-ЭЭС ГУРАВ ДАХЬ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ 1 цагийн өмнө
БЗД-ИЙН УЛИАСТАЙН ГОЛ ОРЧИМД БААВГАЙ АЙЛ РУУ ОРЖ, НЭГ ХҮН НАС БАРЖЭЭ 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД “ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ" 103-ын АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ 1 цагийн өмнө
УИХ-ын дарга С.БЯМБАЦОГТ: УЛСЫН ИХ ХУРАЛД АРД ИРГЭДЭЭСЭЭ НУУХ ЗҮЙЛ БАЙ… 3 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ЗУРГАА ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД НЬ ӨВДСӨН ЭЦЭГ ЭХЭД АЖЛЫН ТАВА… 19 цагийн өмнө
ОХУ-Д ТАХАЛ ГАРААГҮЙ ГЭХ МЭДЭЭЛЭЛ ИРСЭН Ч ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН ИРГЭН ОР… 20 цагийн өмнө
ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОРЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА 20 цагийн өмнө
Л.МЕССИ ШИГШЭЭ БАГТАА СҮҮЛЧИЙН УДАА ТОГЛОЖЭЭ 23 цагийн өмнө
ЯПОН, СОЛОНГОС ЗЭРЭГ ОРНУУДАД ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭКС… Өчигдөр
ВАШИНГТОН ХОТНОО “МОНГОЛ: АРДЧИЛЛЫН БАЯН БҮРДИЙН ТҮҮХ” СЭДЭВТ ГЭРЭЛ ЗУ… Өчигдөр
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨМӨРБУЛАГ СУМАНД 160 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙР, СПОРТ ЗААЛ… Өчигдөр
ДУЛААНЫ СҮЛЖЭЭГ ШИНЭЧИЛЖ, АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ Өчигдөр
ӨНӨӨДРИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД Өчигдөр
“РИО ТИНТО МОНГОЛ” КОМПАНИЙН БАЙГУУЛСАН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ НИЙСЛЭЛД Ш… Өчигдөр
АНАГААХ УХААНЫ НОБЕЛИЙН ШАГНАЛЫГ ТАРХИНЫ ЭСИЙГ "ГЭРЛЭЭР АСААЖ, УНТРААХ… Өчигдөр
Ш.ЭНХИЙН-ОД "NBA"-ИЙН БАГТАЙ АЛБАН ЁСООР ГЭРЭЭ БАЙГУУЛСАН АНХНЫ МОНГОЛ… Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026” АЯНЫ НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО Өчигдөр