“НУТАГТАА ЭЗЭН 100:1000”: МАЛЧИН ӨРХҮҮД БООДОЛ НОГООН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭЖ БАЙНА

Admin
54 минутын өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Нутагтаа эзэн 100:1000” төсөл энэ онд 17 аймгийн 24 суманд хэрэгжиж байна. Тус төсөл нь мал аж ахуйн хөгжлийг дэмжих, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, малын тэжээлийн нөөцийг бүрдүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд малчид хоршин, 100 хүртэлх га талбайд малын тэжээл тариалсан бөгөөд ургац хураалтын ажлыг зохион байгуулж байна.

“Нутагтаа эзэн 100:1000” төсөлд хамрагдсан Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Мандал” багийн 21 малчин өрх 100 га талбайгаас нийт 15 мянган боодол ногоон тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар тэжээл хураалтын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Баттулга нар “Мандал” багт ажиллаж, төслийн хэрэгжилт, тэжээл хураалтын явцтай танилцлаа. Төслийн хүрээнд малчид хоршин, өөрсдийн нутагт малын тэжээл тариалж байгаа нь өвөлжилтийн бэлтгэлийг хангах, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, цаашлаад мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг иргэд хэлж байна.

Төсөлд хамрагдсан “Мандал” багийн малчид өөрсдийн нутагт малын тэжээл тариалж, хэрэгцээт тэжээлийн нөөцөө бүрдүүлэх боломжтой болсон нь бодит үр өгөөжтэй байгааг онцоллоо. Тэд малчдын хоршооллыг дэмжиж, тэжээлийн нөөц бүрдүүлэх боломж олгож буй “Нутагтаа эзэн 100:1000” төслийг санаачлан хэрэгжүүлж буй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болон холбогдох хүмүүст талархаж буйгаа илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ АРАВДУГААР САРЫН 10-НААС ЭХЭЛНЭ 7 минутын өмнө
"ХӨВСГӨЛ ДУЛААНЫ СТАНЦ"-ЫН ИХ ЗАСВАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨ… 24 минутын өмнө
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БА ЁС ЗҮЙТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗАРЧМЫГ МОНГОЛД ХЭРЭГЖҮҮ… 30 минутын өмнө
3АМЫН-ҮҮД, БУЛГАН, ШИВЭЭХҮРЭН БООМТООР ИМПОРТОЛЖ БАЙГАА АВТОБЕНЗИН, ДИ… 44 минутын өмнө
“НУТАГТАА ЭЗЭН 100:1000”: МАЛЧИН ӨРХҮҮД БООДОЛ НОГООН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭЖ Б… 54 минутын өмнө
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ ИХ БАЙГААГИЙН ШАЛТГААНЫГ СУДАЛ… 1 цагийн өмнө
ХЭЛТГИЙН ЦАГААН НУУРЫГ 21 ЖИЛИЙН ДАРАА СЭРГЭЭЛЭЭ 2 цагийн өмнө
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭ ШАТАНД ГАРЛАА 2 цагийн өмнө
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Л.ЭНХРИЙЛЭН ДАШТ-ЭЭС ГУРАВ ДАХЬ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ 2 цагийн өмнө
БЗД-ИЙН УЛИАСТАЙН ГОЛ ОРЧИМД БААВГАЙ АЙЛ РУУ ОРЖ, НЭГ ХҮН НАС БАРЖЭЭ 2 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД “ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ" 103-ын АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ 2 цагийн өмнө
УИХ-ын дарга С.БЯМБАЦОГТ: УЛСЫН ИХ ХУРАЛД АРД ИРГЭДЭЭСЭЭ НУУХ ЗҮЙЛ БАЙ… 4 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ЗУРГАА ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД НЬ ӨВДСӨН ЭЦЭГ ЭХЭД АЖЛЫН ТАВА… 21 цагийн өмнө
ОХУ-Д ТАХАЛ ГАРААГҮЙ ГЭХ МЭДЭЭЛЭЛ ИРСЭН Ч ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН ИРГЭН ОР… 21 цагийн өмнө
ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОРЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА 22 цагийн өмнө
Л.МЕССИ ШИГШЭЭ БАГТАА СҮҮЛЧИЙН УДАА ТОГЛОЖЭЭ Өчигдөр
ЯПОН, СОЛОНГОС ЗЭРЭГ ОРНУУДАД ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭКС… Өчигдөр
ВАШИНГТОН ХОТНОО “МОНГОЛ: АРДЧИЛЛЫН БАЯН БҮРДИЙН ТҮҮХ” СЭДЭВТ ГЭРЭЛ ЗУ… Өчигдөр
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨМӨРБУЛАГ СУМАНД 160 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙР, СПОРТ ЗААЛ… Өчигдөр
ДУЛААНЫ СҮЛЖЭЭГ ШИНЭЧИЛЖ, АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ Өчигдөр