ЯПОН, СОЛОНГОС ЗЭРЭГ ОРНУУДАД ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ, ГАРЦЫГ СУДАЛЖ БАЙНА

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсаас БНХАУ, БНСУ, Япон болон Зүүн өмнөд Азийн орнуудад хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүн экспортлох боломж, экспортын гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/356 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнөөдөр болж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт, худалдааг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

838879933_1272165008376975_277727114912990379_n.jpg

Хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат оролцож, БНХАУ, БНСУ болон Зүүн өмнөд Азийн орнууд руу экспортлох боломжтой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, экспортын гарцын асуудлыг хэлэлцэв. Тэрбээр Монгол Улсаас БНСУ, Япон зэрэг улс руу таримал ургамал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломжийг судалж, экспортын гарцыг шийдвэрлэх шаардлагатайг онцолсон байна. Ажлын хэсгийг ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд ХХААХҮЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Гадаад харилцааны яам, Ургамал хамгааллын газар, Мал эмнэлгийн газрын төлөөлөл багтжээ.

834868547_1562865735644551_2738302017872143189_n.jpg

Мөн хуралдаанд Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын зөвлөх Ч.Сүнжидмаа, Хөрш орнуудын газрын III нарийн бичгийн дарга Д.Нямаа нар оролцож, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүнийг хөрш болон Зүүн өмнөд Азийн улс орнуудад экспортлох боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.МЕССИ ШИГШЭЭ БАГТАА СҮҮЛЧИЙН УДАА ТОГЛОЖЭЭ 36 минутын өмнө
ЯПОН, СОЛОНГОС ЗЭРЭГ ОРНУУДАД ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭКС… 1 цагийн өмнө
ВАШИНГТОН ХОТНОО “МОНГОЛ: АРДЧИЛЛЫН БАЯН БҮРДИЙН ТҮҮХ” СЭДЭВТ ГЭРЭЛ ЗУ… 1 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨМӨРБУЛАГ СУМАНД 160 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙР, СПОРТ ЗААЛ… 1 цагийн өмнө
ДУЛААНЫ СҮЛЖЭЭГ ШИНЭЧИЛЖ, АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2 цагийн өмнө
ӨНӨӨДРИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД 2 цагийн өмнө
“РИО ТИНТО МОНГОЛ” КОМПАНИЙН БАЙГУУЛСАН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ НИЙСЛЭЛД Ш… 3 цагийн өмнө
АНАГААХ УХААНЫ НОБЕЛИЙН ШАГНАЛЫГ ТАРХИНЫ ЭСИЙГ "ГЭРЛЭЭР АСААЖ, УНТРААХ… 21 цагийн өмнө
Ш.ЭНХИЙН-ОД "NBA"-ИЙН БАГТАЙ АЛБАН ЁСООР ГЭРЭЭ БАЙГУУЛСАН АНХНЫ МОНГОЛ… 22 цагийн өмнө
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026” АЯНЫ НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО 22 цагийн өмнө
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨГРӨГ СУМАНД 300 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА 22 цагийн өмнө
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ Өчигдөр
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА Өчигдөр
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ Өчигдөр
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 2026/10/05
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 2026/10/05
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 2026/10/05
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 2026/10/05
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/10/05
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 2026/10/05