ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨМӨРБУЛАГ СУМАНД 160 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙР, СПОРТ ЗААЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

Admin
50 минутын өмнө

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн 160 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр, спорт заалын барилга ашиглалтад орж, нээлтээ хийлээ.

6ac5ad37cada4.jpeg

Шинээр ашиглалтад орсон дотуур байр нь сурагчдын амьдрах, суралцах орчныг сайжруулж, эрүүл, аюулгүй, тав тухтай нөхцөлийг бүрдүүлсэн бол спорт заал нь биеийн тамир, спортын сургалт, үйл ажиллагааг чанартай зохионбайгуулах боломжийг нэмэгдүүлж байна.

3e38614b5d1b38625495ce758b8c004d.png

af127b0efb3d08a5e8298a7b8a6a756b.png

Төмөрбулаг суманд сүүлийн жилүүдэд боловсрол, соёл, дэд бүтцийн чиглэлээр томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд үе шаттай хэрэгжиж, 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга, 250 суудалтай соёлын төв, ахмадын өргөө, сумын төвийн нэгдсэн халаалтын шугам, сэргээгдэх эрчим хүчний төв болон харилцаа холбооны дэд бүтцийн бүтээн байгуулалтууд ашиглалтад ороод байгаа юм. Боловсролын яамны мэдээлснээр, эдгээр ажлын үргэлжлэл болгон 160 хүүхдийн дотуур байр, спорт заалыг ашиглалтад оруулснаар орон нутгийн боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд бүрд суралцах тэгш боломж бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Мөн гүйцэтгэгч компанийн буруугаас олон жил саатсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг дахин эхлүүлж, цэцэрлэгийн барилгын ажлыг 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЯПОН, СОЛОНГОС ЗЭРЭГ ОРНУУДАД ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭКС… 20 минутын өмнө
ВАШИНГТОН ХОТНОО “МОНГОЛ: АРДЧИЛЛЫН БАЯН БҮРДИЙН ТҮҮХ” СЭДЭВТ ГЭРЭЛ ЗУ… 35 минутын өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨМӨРБУЛАГ СУМАНД 160 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙР, СПОРТ ЗААЛ… 50 минутын өмнө
ДУЛААНЫ СҮЛЖЭЭГ ШИНЭЧИЛЖ, АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ 1 цагийн өмнө
ӨНӨӨДРИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД 1 цагийн өмнө
“РИО ТИНТО МОНГОЛ” КОМПАНИЙН БАЙГУУЛСАН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ НИЙСЛЭЛД Ш… 2 цагийн өмнө
АНАГААХ УХААНЫ НОБЕЛИЙН ШАГНАЛЫГ ТАРХИНЫ ЭСИЙГ "ГЭРЛЭЭР АСААЖ, УНТРААХ… 20 цагийн өмнө
Ш.ЭНХИЙН-ОД "NBA"-ИЙН БАГТАЙ АЛБАН ЁСООР ГЭРЭЭ БАЙГУУЛСАН АНХНЫ МОНГОЛ… 21 цагийн өмнө
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026” АЯНЫ НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО 22 цагийн өмнө
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨГРӨГ СУМАНД 300 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА 22 цагийн өмнө
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ Өчигдөр
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА Өчигдөр
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ Өчигдөр
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… Өчигдөр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … Өчигдөр
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 2026/10/05
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/10/05
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 2026/10/05
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 2026/10/05