Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин Сэрээтэрийн Цацралт, шог зураач Самандарын Цогтбаяр нар уран бүтээлийн “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт түүхэн гэрэл зураг, улс төрийн шог зургийн үзэсгэлэнгээ 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын “Rayburn House Office Building” байранд олон нийтэд дэлгэн толилуулжээ. МУСГЗ, гэрэл зурагчин С.Цацралтын бүтээлүүд Монголын ардчилсан хувьсгалын түүхэн агшин, тухайн үеийн нийгмийн уур амьсгал, ардчилал, эрх чөлөөний төлөөх иргэдийн хүсэл тэмүүллийг гэрэл зургийн баримтат хэлээр өгүүлсэн бол шог зураач С.Цогтбаярын бүтээлүүд нийгэм, улс төрийн үйл явдал, ардчиллын хөгжил, тулгамдсан асуудлуудыг хошин шог, ёгт дүрслэлийн өвөрмөц хэлээр илэрхийлжээ. өнцгөөр бүтээсэн. Уг бүтээлүүдийг АНУ-ын улс төрчид болон олон нийтэд толилууж байгаа нь чухал ач холбогдолтой аж.

“Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” үзэсгэлэн нь Монголын ардчилсан өөрчлөлтийн түүхэн замнал,нийгэм, улс төрийн өөрчлөлтийг уран бүтээлчдийн харахөнцгөөр бүтээсэн. Уг бүтээлүүдийг АНУ-ын улс төрчид болон олон нийтэд толилууж байгаа нь чухал ач холбогдолтой аж.
