Л.МЕССИ ШИГШЭЭ БАГТАА СҮҮЛЧИЙН УДАА ТОГЛОЖЭЭ

Admin
1 цагийн өмнө

Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд сүүлчийн удаа тогложээ. Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын “Монументаль” цэнгэлдэх хүрээлэнд орон нутгийн цагаар аравдугаар сарын 6-ны мягмар гаргийн орой болсон нөхөрсөг тоглолтод Аргентины шигшээ баг Бениний багийг 3:0-ээр хожсон байна. Тус тоглолтод дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг болох Л.Месси торгуулийн цохилтоос гоол оруулж, мөн хоёр гоолын дамжуулалт өгчээ.

Өдгөө 39 настай Л.Месси 10 дугаартай өмсгөлтэй тоглодог учир 10 дахь минутад тоглолтыг 1 минут түр зогсоожээ. Энэ үеэр цэнгэлдэхэд хуран цугласан үзэгчид Аргентины шигшээ багийн ахлагчид алга ташин хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн Бениний багийн тоглогчид түүн дээр очиж, гар барьжээ.

Л.Месси Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд нийт 208 тоглолтод оролцохдоо 126 гоол оруулж, 67 удаа гоолын дамжуулалт өгсөн байна. Тэрбээр дэлхийн аварга, Америкийн цомын хошой аварга, Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпын аварга болсон билээ. Мөн Испанийн аварга шалгаруулах тэмцээнд 10 удаа, Испанийн Цомын тэмцээнд долоон удаа, Супер цомд найман удаа, УЕФА-гийн Аваргуудын лигт дөрвөн удаа, Супер цомд гурван удаа, түүнчлэн "Барселона" багийн бүрэлдэхүүнд Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлжээ. Мөн "Пари Сен-Жермен" (ПСЖ) багт тоглож байхдаа Францын хошой аварга, Францын Супер цомын эзэн болсон бөгөөд оны шилдэг хөлбөмбөгчинд олгодог "Алтан бөмбөг" шагналыг найман удаа хүртсэн юм. 2026 оны ДАШТ-д Л.Мессигийн бүрэлдэхүүнд нь багтсан Аргентины шигшээ баг Испанийн шигшээ багтай аваргын төлөө тоглож, нэмэлт цагт 0:1-ээр хожигдсон билээ. Л.Месси хөлбөмбөгчний замналаа Аргентинд эхлүүлсэн боловч өсвөр насандаа Испанийн “Барселона” багт шилжин очиж, тус багт 20 гаруй жил тогложээ. 2021 онд Францын "ПСЖ" багт шилжсэн бол 2023 оноос хойш “Интер Майами” багт тоглож байна. Л.Месси хөл бөмбөгийн олон рекордыг шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү спортын түүхэн дэх шилдэг тоглогчдын нэгд тооцогддог.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.МЕССИ ШИГШЭЭ БАГТАА СҮҮЛЧИЙН УДАА ТОГЛОЖЭЭ 1 цагийн өмнө
ЯПОН, СОЛОНГОС ЗЭРЭГ ОРНУУДАД ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭКС… 1 цагийн өмнө
ВАШИНГТОН ХОТНОО “МОНГОЛ: АРДЧИЛЛЫН БАЯН БҮРДИЙН ТҮҮХ” СЭДЭВТ ГЭРЭЛ ЗУ… 2 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨМӨРБУЛАГ СУМАНД 160 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙР, СПОРТ ЗААЛ… 2 цагийн өмнө
ДУЛААНЫ СҮЛЖЭЭГ ШИНЭЧИЛЖ, АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ 3 цагийн өмнө
ӨНӨӨДРИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД 3 цагийн өмнө
“РИО ТИНТО МОНГОЛ” КОМПАНИЙН БАЙГУУЛСАН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ НИЙСЛЭЛД Ш… 3 цагийн өмнө
АНАГААХ УХААНЫ НОБЕЛИЙН ШАГНАЛЫГ ТАРХИНЫ ЭСИЙГ "ГЭРЛЭЭР АСААЖ, УНТРААХ… 21 цагийн өмнө
Ш.ЭНХИЙН-ОД "NBA"-ИЙН БАГТАЙ АЛБАН ЁСООР ГЭРЭЭ БАЙГУУЛСАН АНХНЫ МОНГОЛ… 23 цагийн өмнө
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026” АЯНЫ НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО 23 цагийн өмнө
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨГРӨГ СУМАНД 300 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА 23 цагийн өмнө
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ Өчигдөр
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА Өчигдөр
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ Өчигдөр
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 2026/10/05
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 2026/10/05
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 2026/10/05
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 2026/10/05
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/10/05
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 2026/10/05