БЗД-ИЙН УЛИАСТАЙН ГОЛ ОРЧИМД БААВГАЙ АЙЛ РУУ ОРЖ, НЭГ ХҮН НАС БАРЖЭЭ

Admin
58 минутын өмнө

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужир буланд баавгай айл руу орж, хүний аминд хүрсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, суурин газраас алслагдмал орших айлд баавгай орж, 40 гаруй насны эрэгтэйг дайрч, амь насыг нь хохироосон байна. Мөн 50 орчим насны эмэгтэй гэмтэж, биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. "Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2026.10.07-ны шөнийн 01:00 цагийн үед "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний биеийн байдал одоогоор хүнд байна. Гэмтлийн хувьд, толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн. Эмнэлгийн зүгээс мэс заслын болон шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээг авсан. Иргэд, олон нийтэд хандаж хэлэхэд, хотын бүсэд зэрлэг ан амьтан, баавгай орж ирсэнтэй холбоотойгоор гэр, хашаа болон амьдарч буй орчин тойрны аюулгүй байдалд анхаарах, холбогдох байгууллагуудын зүгээс зэрлэг баавгайн халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийн хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг зөвлөж байна" гэлээ.

Иймд иргэдийг баавгайтай таарсан тохиолдолд өөрийн аюулгүй байдлыг хангаж, тухайн газраас нэн даруй холдон, холбогдох байгууллагад мэдээлэхийг анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХЭЛТГИЙН ЦАГААН НУУРЫГ 21 ЖИЛИЙН ДАРАА СЭРГЭЭЛЭЭ 21 минутын өмнө
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭ ШАТАНД ГАРЛАА 33 минутын өмнө
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Л.ЭНХРИЙЛЭН ДАШТ-ЭЭС ГУРАВ ДАХЬ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ 42 минутын өмнө
БЗД-ИЙН УЛИАСТАЙН ГОЛ ОРЧИМД БААВГАЙ АЙЛ РУУ ОРЖ, НЭГ ХҮН НАС БАРЖЭЭ 58 минутын өмнө
ЕРӨНХИЙ САЙД “ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ" 103-ын АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ 1 цагийн өмнө
УИХ-ын дарга С.БЯМБАЦОГТ: УЛСЫН ИХ ХУРАЛД АРД ИРГЭДЭЭСЭЭ НУУХ ЗҮЙЛ БАЙ… 2 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ЗУРГАА ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД НЬ ӨВДСӨН ЭЦЭГ ЭХЭД АЖЛЫН ТАВА… 19 цагийн өмнө
ОХУ-Д ТАХАЛ ГАРААГҮЙ ГЭХ МЭДЭЭЛЭЛ ИРСЭН Ч ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН ИРГЭН ОР… 19 цагийн өмнө
ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОРЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА 20 цагийн өмнө
Л.МЕССИ ШИГШЭЭ БАГТАА СҮҮЛЧИЙН УДАА ТОГЛОЖЭЭ 23 цагийн өмнө
ЯПОН, СОЛОНГОС ЗЭРЭГ ОРНУУДАД ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭКС… 23 цагийн өмнө
ВАШИНГТОН ХОТНОО “МОНГОЛ: АРДЧИЛЛЫН БАЯН БҮРДИЙН ТҮҮХ” СЭДЭВТ ГЭРЭЛ ЗУ… Өчигдөр
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨМӨРБУЛАГ СУМАНД 160 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙР, СПОРТ ЗААЛ… Өчигдөр
ДУЛААНЫ СҮЛЖЭЭГ ШИНЭЧИЛЖ, АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ Өчигдөр
ӨНӨӨДРИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД Өчигдөр
“РИО ТИНТО МОНГОЛ” КОМПАНИЙН БАЙГУУЛСАН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ НИЙСЛЭЛД Ш… Өчигдөр
АНАГААХ УХААНЫ НОБЕЛИЙН ШАГНАЛЫГ ТАРХИНЫ ЭСИЙГ "ГЭРЛЭЭР АСААЖ, УНТРААХ… Өчигдөр
Ш.ЭНХИЙН-ОД "NBA"-ИЙН БАГТАЙ АЛБАН ЁСООР ГЭРЭЭ БАЙГУУЛСАН АНХНЫ МОНГОЛ… Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026” АЯНЫ НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО Өчигдөр
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨГРӨГ СУМАНД 300 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА Өчигдөр