ЕРӨНХИЙ САЙД “ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ" 103-ын АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ

Admin
1 цагийн өмнө

Засгийн газар эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тогтолцоог шинэ шатанд гаргах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлыг сайжруулах системийн шинэчлэл хэрэгжүүлж байна. “Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын 134 дүгээр тогтоолыг энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд баталж,

яаралтай түргэн тусламжийг улсын хэмжээнд нэгдсэн дуудлагын сүлжээнд оруулж,
мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулах шийдвэрийг гаргасан. Тогтоолын хэрэгжилтийн явцтай Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын 7-нд танилцаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллалаа. Монгол Улсад нийт нас баралтын 68 хувь нь эмнэлгийн бус нөхцөлд тохиолдож байна. Түргэн тусламжийн тогтолцоог шинэчлэн сайжруулснаар илүү олон хүний амь, эрүүл мэндийг авран хамгаална гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Мөн “Хүн хаана амьдарч байгаагаас үл хамааран амь, эрүүл мэндэд нь аюул учирсан үед чанартай, шуурхай тусламж авах боломж ижил байх ёстой. Засгийн газар түргэн тусламжийн тогтолцоонд хэсэгчилсэн бус, системийн шинэчлэл хийнэ. Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах нь зөвхөн шинэ байгууллага барих  тухай
асуудал биш юм. Монгол Улсын хэмжээнд түргэн тусламжийн дуудлага хүлээн авах,
эрэмбэлэх, баг илгээх, өвчтөнийг аль эмнэлэгт хүргэхийг зохицуулах, эмнэлгүүдийн ачааллыг бодит цагийн мэдээлэлд үндэслэн удирдах нэгдсэн тогтолцоог бий болгох шинэчлэл юм” гэлээ. Яаралтай тусламжийн дуудлагын хариу арга хэмжээг сайжруулах,
оновчтой зохион байгуулахад чиглэсэн салбар дундын үйл ажиллагааг уялдуулахад
Засгийн газар анхаарч ажиллаж буйг Ерөнхий сайд онцлоод энэ шинэчлэлд Эрүүл
мэндийн яам манлайлал үзүүлж ажиллахыг үүрэг болгов. Азийн хөгжлийн банкны
хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн түргэн
тусламжийн төвийг иж бүрэн өргөтгөж, ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулахаар
ажиллаж байна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХЭЛТГИЙН ЦАГААН НУУРЫГ 21 ЖИЛИЙН ДАРАА СЭРГЭЭЛЭЭ 23 минутын өмнө
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭ ШАТАНД ГАРЛАА 35 минутын өмнө
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Л.ЭНХРИЙЛЭН ДАШТ-ЭЭС ГУРАВ ДАХЬ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ 44 минутын өмнө
БЗД-ИЙН УЛИАСТАЙН ГОЛ ОРЧИМД БААВГАЙ АЙЛ РУУ ОРЖ, НЭГ ХҮН НАС БАРЖЭЭ 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД “ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ" 103-ын АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ 1 цагийн өмнө
УИХ-ын дарга С.БЯМБАЦОГТ: УЛСЫН ИХ ХУРАЛД АРД ИРГЭДЭЭСЭЭ НУУХ ЗҮЙЛ БАЙ… 2 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ЗУРГАА ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД НЬ ӨВДСӨН ЭЦЭГ ЭХЭД АЖЛЫН ТАВА… 19 цагийн өмнө
ОХУ-Д ТАХАЛ ГАРААГҮЙ ГЭХ МЭДЭЭЛЭЛ ИРСЭН Ч ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН ИРГЭН ОР… 19 цагийн өмнө
ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОРЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА 20 цагийн өмнө
Л.МЕССИ ШИГШЭЭ БАГТАА СҮҮЛЧИЙН УДАА ТОГЛОЖЭЭ 23 цагийн өмнө
ЯПОН, СОЛОНГОС ЗЭРЭГ ОРНУУДАД ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭКС… 23 цагийн өмнө
ВАШИНГТОН ХОТНОО “МОНГОЛ: АРДЧИЛЛЫН БАЯН БҮРДИЙН ТҮҮХ” СЭДЭВТ ГЭРЭЛ ЗУ… Өчигдөр
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨМӨРБУЛАГ СУМАНД 160 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙР, СПОРТ ЗААЛ… Өчигдөр
ДУЛААНЫ СҮЛЖЭЭГ ШИНЭЧИЛЖ, АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ Өчигдөр
ӨНӨӨДРИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД Өчигдөр
“РИО ТИНТО МОНГОЛ” КОМПАНИЙН БАЙГУУЛСАН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ НИЙСЛЭЛД Ш… Өчигдөр
АНАГААХ УХААНЫ НОБЕЛИЙН ШАГНАЛЫГ ТАРХИНЫ ЭСИЙГ "ГЭРЛЭЭР АСААЖ, УНТРААХ… Өчигдөр
Ш.ЭНХИЙН-ОД "NBA"-ИЙН БАГТАЙ АЛБАН ЁСООР ГЭРЭЭ БАЙГУУЛСАН АНХНЫ МОНГОЛ… Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026” АЯНЫ НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО Өчигдөр
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨГРӨГ СУМАНД 300 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА Өчигдөр