Эрдэнэт хотын Их шүтээн цогцолборын Бурхан багшийн сэрэг дүрийг сэргээн засварлаж, аравнай өргөлөө. Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойг угтан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын татварын 1 хувийн хөрөнгөөр 3.2 тэрбум төгрөгөөр Их шүтээн цогцолборыг сэргээн засварлажээ. Их шүтээн цогцолборын сэргээн засварлалт, шинэчлэлийн зураг төслийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Зураг төслийн хүрээлэн боловсруулж, “Бодь хангай” ХХК гүйцэтгэсэн байна. Тус цогцолборыг Эрдэнэт хот байгуулагдсаны 35 жилийн ойг угтан иргэдийн хандив, дэмжлэгээр бүтээн байгуулж, 2011 онд анх ашиглалтад оруулжээ. Сэрэг дүрийн баримал нь сууринаас дээш 17 метр, доод талын сүмийн хамт 22 метр өндөр бөгөөд 467 хэсэг эд ангиас бүрджээ. Баримлыг 87 тонн цэвэр гуулиар урлажээ.Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойг угтан Их шүтээн цогцолборт иж бүрэн шинэчлэл хийж, суурийн хэсгийг усан дээр дэлгэрч буй бадамлянхуа цэцгийн дүрслэлээр чимэглэн шинэчилжээ.