ОХУ-Д ТАХАЛ ГАРААГҮЙ ГЭХ МЭДЭЭЛЭЛ ИРСЭН Ч ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН ИРГЭН ОРЖ ИРВЭЛ ШУУД ТУСГААРЛАХ ЗОРИЛГООР БАЙР БЭЛДЖЭЭ

Admin
1 цагийн өмнө

ОХУ-ын Эрхүү хотод байрлах Тахал эсэргүүцэх эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборант, 28 настай эмэгтэй уушгины хүнд үрэвслийн улмаас гэнэт нас барсан явдал олон улсын анхаарлыг татаж, "уушгины тахал" дэгдсэн байж болзошгүй гэх нөхцөл байдал үүсгээд байгаа юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Э.Батшугар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Нас барсан эмэгтэй лабораторид ажиллаж байхдаа амьд тахлын нян агуулсан шилэн гуурсыг алдаж хагалсан ослын улмаас халдвар авсан байж болзошгүй гэх таамаглал байгаа. ОХУ-ын эрүүл мэндийн хяналтын "Роспотребнадзор" байгууллагаас үүнийг албан ёсоор үгүйсгэж, шинжилгээгээр тахлын нян илрээгүй, "шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" гэж оношилсон. Монгол Улсын Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс манай улсад үүсэх эрсдэлийг "бага" гэж дүгнэж, хилийн цэгүүдэд тандалт, хяналтыг сайжруулаад байна. Мөн тусгаарлар байр бэлдсэн. Ямар нэгэн эрсдэлтэй, халуурсан иргэн орж ирвэл шууд тусгаарлана” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Э.БАТШУГАР: ЗУРГАА ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД НЬ ӨВДСӨН ЭЦЭГ ЭХЭД АЖЛЫН ТАВА… 1 цагийн өмнө
ОХУ-Д ТАХАЛ ГАРААГҮЙ ГЭХ МЭДЭЭЛЭЛ ИРСЭН Ч ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН ИРГЭН ОР… 1 цагийн өмнө
ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОРЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА 2 цагийн өмнө
Л.МЕССИ ШИГШЭЭ БАГТАА СҮҮЛЧИЙН УДАА ТОГЛОЖЭЭ 5 цагийн өмнө
ЯПОН, СОЛОНГОС ЗЭРЭГ ОРНУУДАД ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭКС… 5 цагийн өмнө
ВАШИНГТОН ХОТНОО “МОНГОЛ: АРДЧИЛЛЫН БАЯН БҮРДИЙН ТҮҮХ” СЭДЭВТ ГЭРЭЛ ЗУ… 5 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨМӨРБУЛАГ СУМАНД 160 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙР, СПОРТ ЗААЛ… 6 цагийн өмнө
ДУЛААНЫ СҮЛЖЭЭГ ШИНЭЧИЛЖ, АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ 6 цагийн өмнө
ӨНӨӨДРИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД 7 цагийн өмнө
“РИО ТИНТО МОНГОЛ” КОМПАНИЙН БАЙГУУЛСАН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ НИЙСЛЭЛД Ш… 7 цагийн өмнө
АНАГААХ УХААНЫ НОБЕЛИЙН ШАГНАЛЫГ ТАРХИНЫ ЭСИЙГ "ГЭРЛЭЭР АСААЖ, УНТРААХ… Өчигдөр
Ш.ЭНХИЙН-ОД "NBA"-ИЙН БАГТАЙ АЛБАН ЁСООР ГЭРЭЭ БАЙГУУЛСАН АНХНЫ МОНГОЛ… Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026” АЯНЫ НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО Өчигдөр
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨГРӨГ СУМАНД 300 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА Өчигдөр
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 2026/10/05
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 2026/10/05
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 2026/10/05
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 2026/10/05
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 2026/10/05
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 2026/10/05