ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ ИХ БАЙГААГИЙН ШАЛТГААНЫГ СУДАЛЖЭЭ

Admin
1 цагийн өмнө

Өнгөрсөн даваа гарагт нийтлэгдсэн судалгаагаар 2050 он гэхэд эрэгтэйчүүдийн хорт хавдрын өвчлөл, нас баралт 65 болон түүнээс дээш насны эрэгтэйчүүдийн дунд  нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.

“Cancer” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд Австралийн судлаачид 2022 онд дэлхийн 185 улсын хүрээнд 30 төрлийн хорт хавдрын өвчлөл, нас баралтад дүн шинжилгээ хийжээ. Судалгаагаар эрэгтэйчүүдийн хорт хавдрын нийт өвчлөл 2022 онд 10.3 сая байсан бол 2050 онд 19 сая болж, 84 хувиар өснө гэж тооцоолжээ.

Харин эрэгтэйчүүдийн хорт хавдрын нас баралт 2022 онд 5,4 сая байсан бол 2050 онд 10,5 сая болж, 93 хувиар өснө гэж таамаглаж байсан. 65 болон түүнээс дээш насны эрэгтэйчүүдийн нас баралт 117 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Мөн орлого багатай, дундаж наслалт өндөр биш  улс орнуудад эрэгтэйчүүдийн хорт хавдраар нас барах магадлал ч өсөхөөр байгаа аж. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол хорт хавдраар нас барах магадлал өндөр байна. Эрэгтэйчүүд тамхи татах, архи уух зэрэг хорт зуршилтай бөгөөд эдгээр нь  хорт хавдрыг өдөөдөг.

Уушгины хорт хавдар нь 2050 онд эрэгтэйчүүдийн  нас баралтын тэргүүлэх шалтгаан болно гэж таамаглаж байна. Энэ оны эхээр Америкийн Хавдрын нийгэмлэгээс гаргасан тайланд хүн амын өсөлт, хөгшрөлт нь дэлхийн хорт хавдрын ачааллыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл бөгөөд 2022 онд найман тэрбум болсон дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9.7 тэрбумд хүрэх төлөвтэй байгааг тогтоожээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
3АМЫН-ҮҮД, БУЛГАН, ШИВЭЭХҮРЭН БООМТООР ИМПОРТОЛЖ БАЙГАА АВТОБЕНЗИН, ДИ… 4 минутын өмнө
“НУТАГТАА ЭЗЭН 100:1000”: МАЛЧИН ӨРХҮҮД БООДОЛ НОГООН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭЖ Б… 14 минутын өмнө
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ ИХ БАЙГААГИЙН ШАЛТГААНЫГ СУДАЛ… 1 цагийн өмнө
ХЭЛТГИЙН ЦАГААН НУУРЫГ 21 ЖИЛИЙН ДАРАА СЭРГЭЭЛЭЭ 1 цагийн өмнө
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭ ШАТАНД ГАРЛАА 1 цагийн өмнө
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Л.ЭНХРИЙЛЭН ДАШТ-ЭЭС ГУРАВ ДАХЬ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ 1 цагийн өмнө
БЗД-ИЙН УЛИАСТАЙН ГОЛ ОРЧИМД БААВГАЙ АЙЛ РУУ ОРЖ, НЭГ ХҮН НАС БАРЖЭЭ 2 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД “ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ" 103-ын АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ 2 цагийн өмнө
УИХ-ын дарга С.БЯМБАЦОГТ: УЛСЫН ИХ ХУРАЛД АРД ИРГЭДЭЭСЭЭ НУУХ ЗҮЙЛ БАЙ… 3 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ЗУРГАА ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД НЬ ӨВДСӨН ЭЦЭГ ЭХЭД АЖЛЫН ТАВА… 20 цагийн өмнө
ОХУ-Д ТАХАЛ ГАРААГҮЙ ГЭХ МЭДЭЭЛЭЛ ИРСЭН Ч ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН ИРГЭН ОР… 20 цагийн өмнө
ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОРЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА 21 цагийн өмнө
Л.МЕССИ ШИГШЭЭ БАГТАА СҮҮЛЧИЙН УДАА ТОГЛОЖЭЭ Өчигдөр
ЯПОН, СОЛОНГОС ЗЭРЭГ ОРНУУДАД ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭКС… Өчигдөр
ВАШИНГТОН ХОТНОО “МОНГОЛ: АРДЧИЛЛЫН БАЯН БҮРДИЙН ТҮҮХ” СЭДЭВТ ГЭРЭЛ ЗУ… Өчигдөр
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨМӨРБУЛАГ СУМАНД 160 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙР, СПОРТ ЗААЛ… Өчигдөр
ДУЛААНЫ СҮЛЖЭЭГ ШИНЭЧИЛЖ, АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ Өчигдөр
ӨНӨӨДРИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД Өчигдөр
“РИО ТИНТО МОНГОЛ” КОМПАНИЙН БАЙГУУЛСАН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ НИЙСЛЭЛД Ш… Өчигдөр
АНАГААХ УХААНЫ НОБЕЛИЙН ШАГНАЛЫГ ТАРХИНЫ ЭСИЙГ "ГЭРЛЭЭР АСААЖ, УНТРААХ… Өчигдөр