ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БА ЁС ЗҮЙТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗАРЧМЫГ МОНГОЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

Admin
50 минутын өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчилж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн Төлөөлөгч, Элчин сайд Яан Браату тэргүүтэй төлөөлөгчид “Хэвлэл мэдээллийн боловсрол ба ёс зүйтэй сэтгүүл зүй” сэдэвт сургалтыг ГХЯ-нд зохион байгууллаа. Тус сургалтад Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын 70 гаруй төлөөлөл, их сургуулийн багш, судлаачид оролцсон байна.

c22f2f26bcf8da3d244795ebaf27ea8a.png

Сэтгүүл зүйн нийгэмд гүйцэтгэх үүрэг, үзэгч, сонсогч, уншигчдад төдийгүй сэтгүүлчдийн хувьд хэвлэл мэдээллийн боловсролын ач холбогдол,  хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаарх олон улсын зарчим, үндэсний хууль тогтоомжууд, “Хэвлэл мэдээллийн боловсрол ба ёс зүйтэй сэтгүүл зүйн зарчмуудыг Монгол улсын практикт хэрэгжүүлэх нь” зэрэг сэдвээр илтгэл тавьж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулав. Сургалтыг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хэлсэн үгэндээ Монгол Улс хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг ардчилсан тогтолцооны суурь үнэт зүйлсийн нэг гэж үздэг, хэвлэл мэдээллийн салбарын хөгжил, хараат бус байдал, хариуцлагатай, ёс зүйг дэмжих нь бидний нийтлэг зорилго болохыг тэмдэглэж, техник, технологийн хөгжил дэвшлийн үр дүнд мэдээллийн цар хүрээ, хүртээмж, агуулга өргөжин тэлж, нийгмийн сүлжээ мэдээлэл авах төдийгүй түгээх, дэлгэрүүлэх боломж олгож буйг дурдлаа. Мөн Монгол Улс дахь сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын зөв зохистой хөгжлийг гадаад харилцаа, дипломат ажиллагаагаар дэмжихийг эрмэлзэж ирснийг онцлов. ЕАБХАБ-ын Төлөөлөгч Яан Браату нээж хэлсэн үгэндээ Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүний үүргээ биелүүлэн нээлттэй байдлаар, хамтран ажиллах санал тавин эх орондоо урьсан явдалд талархал илэрхийлж, Монголын сэтгүүлчидтэй уулзах боломж олгон, улмаар сонирхсон асуултад нь хариулах болсондоо таатай буйгаа цохон дурдлаа.

Тэрбээр, Монголын сэтгүүлчдийн мэдээ сурвалжилга, эрэн сурвалжлах сэтгүүл зүй, мэргэжлийн стандартыг бэхжүүлэх талаарх хүчин чармайлтыг сайшааж, сэтгүүлчид аюулгүй хараат бус, зүй бусаар хөндлөгөөс оролцох аливаа нөлөөлөлгүйгээр ажиллах боломжтой байх ёстойг онцлов. Мөн тэрбээр ёс зүйтэй сэтгүүл зүй нь мэдээллийг үнэн зөв, төвийг сахисан, шударга байдлаар хүргэх, хүний нэр төрийг хүндэтгэх, эх сурвалжаа хамгаалах, нийтэлсэн зүйлдээ хариуцлага хүлээн зэрэг ойлголтыг хамруулахыг дурдаж, баталгаатай баримт, шийдэгдээгүй тодорхой бус асуудлын хооронд нь ялгаж харуулах, мэдээллийг хэрхэн олж авснаа тайлбарлах, алдаа гарсан тохиодолд засварыг ил тод хийх зэрэг нь чухал болохыг дурдав.

Ташрамд дурдахад ЕАБХАБ-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчийн газар нь тус байгууллагын гишүүн орнуудад хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах, дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Манай улс ЕАБХАБ-ын гишүүнээр 2013 онд элсэн оржээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭСЭН АЧАА ӨНГӨРСӨН ОНЫХООС ӨСӨВ 21 минутын өмнө
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ АРАВДУГААР САРЫН 10-НААС ЭХЭЛНЭ 28 минутын өмнө
"ХӨВСГӨЛ ДУЛААНЫ СТАНЦ"-ЫН ИХ ЗАСВАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨ… 45 минутын өмнө
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БА ЁС ЗҮЙТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗАРЧМЫГ МОНГОЛД ХЭРЭГЖҮҮ… 50 минутын өмнө
3АМЫН-ҮҮД, БУЛГАН, ШИВЭЭХҮРЭН БООМТООР ИМПОРТОЛЖ БАЙГАА АВТОБЕНЗИН, ДИ… 1 цагийн өмнө
“НУТАГТАА ЭЗЭН 100:1000”: МАЛЧИН ӨРХҮҮД БООДОЛ НОГООН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭЖ Б… 1 цагийн өмнө
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ ИХ БАЙГААГИЙН ШАЛТГААНЫГ СУДАЛ… 2 цагийн өмнө
ХЭЛТГИЙН ЦАГААН НУУРЫГ 21 ЖИЛИЙН ДАРАА СЭРГЭЭЛЭЭ 2 цагийн өмнө
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭ ШАТАНД ГАРЛАА 2 цагийн өмнө
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Л.ЭНХРИЙЛЭН ДАШТ-ЭЭС ГУРАВ ДАХЬ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ 2 цагийн өмнө
БЗД-ИЙН УЛИАСТАЙН ГОЛ ОРЧИМД БААВГАЙ АЙЛ РУУ ОРЖ, НЭГ ХҮН НАС БАРЖЭЭ 3 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД “ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ" 103-ын АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ 3 цагийн өмнө
УИХ-ын дарга С.БЯМБАЦОГТ: УЛСЫН ИХ ХУРАЛД АРД ИРГЭДЭЭСЭЭ НУУХ ЗҮЙЛ БАЙ… 4 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ЗУРГАА ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД НЬ ӨВДСӨН ЭЦЭГ ЭХЭД АЖЛЫН ТАВА… 21 цагийн өмнө
ОХУ-Д ТАХАЛ ГАРААГҮЙ ГЭХ МЭДЭЭЛЭЛ ИРСЭН Ч ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН ИРГЭН ОР… 21 цагийн өмнө
ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОРЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА 22 цагийн өмнө
Л.МЕССИ ШИГШЭЭ БАГТАА СҮҮЛЧИЙН УДАА ТОГЛОЖЭЭ Өчигдөр
ЯПОН, СОЛОНГОС ЗЭРЭГ ОРНУУДАД ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭКС… Өчигдөр
ВАШИНГТОН ХОТНОО “МОНГОЛ: АРДЧИЛЛЫН БАЯН БҮРДИЙН ТҮҮХ” СЭДЭВТ ГЭРЭЛ ЗУ… Өчигдөр
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨМӨРБУЛАГ СУМАНД 160 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙР, СПОРТ ЗААЛ… Өчигдөр