“ДАКАР-2026” ЗАЛУУЧУУДЫН ЗУНЫ IV ОЛИМПЫН НААДАМ ОРОЛЦОХ ТАМИРЧДЫН ХУВЦАС, ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА

Admin
1 цагийн өмнө

“Дакар-2026” Залуучуудын зуны IV Олимпын наадам нь 2026 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Сенегал Улсын Дакар, Диамниадио, Сали хотуудад болно. Энэхүү наадам нь Олимпын хөдөлгөөний түүхэнд Африк тивд зохион байгуулагдах анхны арга хэмжээ болж буйгаар  онцлог юм. Залуучуудын олимпын наадамд дэлхийн 204 орны 15–17 насны 2,700 орчим тамирчин спортын 25 төрөлд 153 багц медалийн төлөө өрсөлдөнө.

1-170807-258472018.jpeg

Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн бокс, дугуй, жүдо, элсний бөх, сагсан бөмбөгийн 3х3, усанд сэлэлт гэсэн зургаан спортын төрөлд нийт 10 тамирчин өрсөлдөх юм. Энэ өдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг баг тамирчдыг хүлээн авч, 361 брэндийн иж бүрэн хувцас гардуулан өгч, амжилт хүслээ. 

346877-12102026-1791796425-1582486100-2.jpg

Уг үйл ажиллагаанд албаны төлөөллөөс “Дакар-2026” наадамд өрсөлдөх Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МУГД Г.Ерөөлбат болон холбоодын төлөөлөл оролцлоо. Дашрамд сонирхуулахад, “Дакар-2026” Залуучуудын олимпын наадам нь эрэгтэй, эмэгтэй тамирчдын оролцооны бүрэн тэнцвэрийг хангах зорилт тавьснаараа онцлог бөгөөд Африк тивийн 54 ҮОХ-ны баг тамирчдын оролцоог хангажээ. Мөн Олон улсын олимпын хороо (ОУОХ) энэхүү наадмыг зөвхөн спортын тэмцээн бус, тогтвортой хөгжил, боловсрол, соёл, залуучуудын оролцоог дэмжих дэлхийн хэмжээний платформ болгон хөгжүүлж байна. Дакар-2026” нь Африкийн залуучуудын өдөртэй уялдан зохион байгуулагдах бөгөөд олимпизмын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэнэ. 

6-171031-1452921785.jpeg

Энэхүү наадмыг албан ёсны онцгой эрхтэй фото зурагчин Д.Нямбилэг, сэтгүүлч Б.Мөнгөнтамир нар сурвалжилна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ДАКАР-2026” ЗАЛУУЧУУДЫН ЗУНЫ IV ОЛИМПЫН НААДАМ ОРОЛЦОХ ТАМИРЧДЫН ХУВЦ… 1 цагийн өмнө
ХАТАНБААТАРЫН ГЭГДЭЖ БАЙСАН ЭЛЭГ СУДЛАЛЫН ТӨВИЙГ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БОЛГ… 1 цагийн өмнө
“ТЭРБУМ МОД”-ЫН ХҮРЭЭНД ОЙН ЧАНАР 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСӨВ 2 цагийн өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 60 ХУВЬД ХҮРЧЭЭ 3 цагийн өмнө
ЭНГИЙН АИ-92 ШАТАХУУНЫ ҮНЭ 560 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ, 3600 ТӨГРӨГ БОЛЖЭЭ 4 цагийн өмнө
АН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР Б.ТҮВШИН СОНГОГДЛОО 5 цагийн өмнө
ЗЭЭЛИЙН ХҮҮ, ШИМТГЭЛИЙГ БУУРУУЛЖ, ӨРИЙН ДАРАМТЫГ ХЯЗГААРЛАНА 6 цагийн өмнө
ХАЛХГОЛ СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА 8 цагийн өмнө
ОН ГАРСНААС ХОЙШ 5.4 САЯ ШИРХЭГ ЭЛЕКТРОН ТАМХИ ИМПОРТОЛЖЭЭ 8 цагийн өмнө
НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ ИРГЭНДЭЭ ИЛҮҮ ОЙРТЛОО 8 цагийн өмнө
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО 8 цагийн өмнө
БАГАХАНГАЙГААС ЭМЭЭЛТ ХҮРТЭЛХ 127 КМ ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ДУУСЖЭЭ 2026/10/09
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТААР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦООГҮЙ ӨДРИЙН ТӨЛБӨРИЙГ Х… 2026/10/09
ТӨВ АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМАНД БААВГАЙ МАЛЧИН АЙЛЫН ГЭРИЙГ НЬ СҮЙТГЭЖЭЭ 2026/10/09
МАРГААШААС ИХЭНХ НУТГААР НОЙТОН ЦАС ОРНО 2026/10/09
УКРАИНЫ НИСГЭГЧГҮЙ ОНГОЦНУУД ОРОСЫН ЯНДЕКСИЙН ДАТА ТӨВИЙГ ШАТААЖЭЭ 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ СА… 2026/10/09
“ӨМНӨГОВЬ ХҮЛЭГҮҮД”, “ДАРХАН ЮНАЙТЕД” ХОЖИГДОЛГҮЙ ЯВНА 2026/10/09
“ТОСК” ТӨХХК-ИАС ТӨВ АЙМГИЙН 3-н СУМАНД ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭ… 2026/10/09
ОХУ-ААС НИЙЛҮҮЛЖ БУЙ 134 ВАГОН ШАТАХУУНЫ ТАТАН АВАЛТЫГ ХУРДАСГАХЫГ ДАА… 2026/10/09