ХАТАНБААТАРЫН ГЭГДЭЖ БАЙСАН ЭЛЭГ СУДЛАЛЫН ТӨВИЙГ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БОЛГОНО

Admin
1 цагийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг 2008 оноос хойш менежментийн гэрээгээр ажиллуулж байсан бөгөөд өнгөрөгч онд нийслэлийн өмчид буцааж авсан. Уг эмнэлгийг хүүхдийнх болгохоор шинэчлэн засварлаж буй.

Засварын ажлыг эрчимжүүлж, 11 дүгээр сарын 1-нд эмнэлгийг ашиглалтад оруулахыг холбогдох албаныханд үүрэг болгосноо хотын дарга Б.Пүрэвдагва өнөөдөр мэдээллээ. Тэрбээр "Хүлээн авах хэсгийн өргөтгөл, цахилгаан шатыг нэмэлтээр гүйцэтгэхээр болсон бөгөөд зураг төслийн баталгаажуулалт, гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэнэ" гэв.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн 135 ортой бөгөөд томууны оргил дэгдэлтийн үед орны тоог 400 хүртэл нэмэгдүүлж, яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг хүлээн авдаг. Гэсэн хэдий ч ор хүрэлцэхгүйгээс зарим хүүхдийг коридорт хэвтүүлэх нөхцөл үүсдэг. Энэ ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн өмчид эргүүлэн авсан тус эмнэлгийг хүүхдийн тусламж, үйлчилгээнд 24 цагаар ашиглах аж.

Мөн Баянгол дүүргийн захын хороод буюу 5, 7, 30 дугаар хорооны хүүхдүүдэд үйлчлэх юм байна.

Харин өмнө нь Элэг судлалын төв байхад нь эмнэлгийн хяналтад байсан эмчлүүлэгчдийн тусламж, үйлчилгээг хэвээр хадгалахаар тооцоолжээ.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн барилгыг ₮3.9 тэрбумаар 2025-2026 онд засварлаж дуусгахаар нийслэлийн 2026 оны төсвийг баталжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ДАКАР-2026” ЗАЛУУЧУУДЫН ЗУНЫ IV ОЛИМПЫН НААДАМ ОРОЛЦОХ ТАМИРЧДЫН ХУВЦ… 46 минутын өмнө
ХАТАНБААТАРЫН ГЭГДЭЖ БАЙСАН ЭЛЭГ СУДЛАЛЫН ТӨВИЙГ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БОЛГ… 1 цагийн өмнө
“ТЭРБУМ МОД”-ЫН ХҮРЭЭНД ОЙН ЧАНАР 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСӨВ 1 цагийн өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 60 ХУВЬД ХҮРЧЭЭ 2 цагийн өмнө
ЭНГИЙН АИ-92 ШАТАХУУНЫ ҮНЭ 560 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ, 3600 ТӨГРӨГ БОЛЖЭЭ 4 цагийн өмнө
АН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР Б.ТҮВШИН СОНГОГДЛОО 4 цагийн өмнө
ЗЭЭЛИЙН ХҮҮ, ШИМТГЭЛИЙГ БУУРУУЛЖ, ӨРИЙН ДАРАМТЫГ ХЯЗГААРЛАНА 5 цагийн өмнө
ХАЛХГОЛ СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА 7 цагийн өмнө
ОН ГАРСНААС ХОЙШ 5.4 САЯ ШИРХЭГ ЭЛЕКТРОН ТАМХИ ИМПОРТОЛЖЭЭ 7 цагийн өмнө
НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ ИРГЭНДЭЭ ИЛҮҮ ОЙРТЛОО 7 цагийн өмнө
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО 7 цагийн өмнө
БАГАХАНГАЙГААС ЭМЭЭЛТ ХҮРТЭЛХ 127 КМ ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ДУУСЖЭЭ 2026/10/09
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТААР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦООГҮЙ ӨДРИЙН ТӨЛБӨРИЙГ Х… 2026/10/09
ТӨВ АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМАНД БААВГАЙ МАЛЧИН АЙЛЫН ГЭРИЙГ НЬ СҮЙТГЭЖЭЭ 2026/10/09
МАРГААШААС ИХЭНХ НУТГААР НОЙТОН ЦАС ОРНО 2026/10/09
УКРАИНЫ НИСГЭГЧГҮЙ ОНГОЦНУУД ОРОСЫН ЯНДЕКСИЙН ДАТА ТӨВИЙГ ШАТААЖЭЭ 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ СА… 2026/10/09
“ӨМНӨГОВЬ ХҮЛЭГҮҮД”, “ДАРХАН ЮНАЙТЕД” ХОЖИГДОЛГҮЙ ЯВНА 2026/10/09
“ТОСК” ТӨХХК-ИАС ТӨВ АЙМГИЙН 3-н СУМАНД ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭ… 2026/10/09
ОХУ-ААС НИЙЛҮҮЛЖ БУЙ 134 ВАГОН ШАТАХУУНЫ ТАТАН АВАЛТЫГ ХУРДАСГАХЫГ ДАА… 2026/10/09