НӨМРӨГИЙГ ШАТААСАН БУРУУТАЙ ЭТГЭЭДИЙГ ТОГТООЖ ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ ГЭВ

Admin
53 минутын өмнө

Хууль зүй, дотоод хэргийг сайд Г.Тэмүүлэн сэтгүүлчдийн асуултад дараах мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Нийгэмд үүсээд байгаа дарга нарын асуудлын учир зангилааг олж хариуцлага хүлээлгэх нь зарчмын асуудал. Хууль зүй дотоод хэргийн яам төрийн захиргааны эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг шахаж шаардах ёсгүй. Харин бодлогын түвшинд үйл ажиллагааг нь явуулахад шаардлагатай эрх зүйн орчныг илүү боловсронгуй болох ёстой. Нэр бүхий хүмүүсийн холбогдсон асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, эрх бүхий байгууллагууд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Иргэдийн хувьд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хүлээж буй хүлээлт өндөртэй. Тодруулж хэлбэл, хууль сахиулдаг эрх бүхий байгууллагатай холбоотой асуудал болон улстөрчдийн олон тооны хэргийг дурддаг ба томоохон үнийн дүнтэй асуудлыг давхар ярьж  ирсэн. Энэ бүх зүйлд өнгөрсөн хугацаанд нэгэн байдлаар цэг тавьдаггүй байжээ. Нөгөөтэйгүүр, эргээд мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг бүртгэлийн ажил болон шүүх ажиллагаа нь удаашралтай явагддаг асуудлууд энэ салбарт байна. Тиймээс эрх бүхий байгууллагууд хуулийн хүрээнд ажиллахаас гадна эргэлзээтэй асуудлын үнэн зөвийг олж тогтоож цэг тавих ёстой.

Дархан цаазат газарт гарсан ой хээрийн түймэртэй холбогдуулан мэдээлэл авсан. Тодруулж хэлбэл, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл олгодог бөгөөд эрх зүйн орчны хүрээнд Хил хамгаалах тухай хуулиар ямар нэгэн үйл ажиллагаа хийхийн тул зөвшөөрлийг холбогдох төв газраас авч ирсэн. Харин ахуйн зориулалт, аялал зугаалга болон боомтоор нэвтэрч хил гарч байгаа үед тухайн хилийн заставаас зөвшөөрөл олгох эрх нь байдаг. Сая гарсан түймэртэй холбоотой асуудлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, эрх бүхий газруудаас хяналт шалгалтыг оруулж байна. Мөн гэм буруутай этгээдийг тогтоож хохирлын хэмжээг нөхөн барагдуулах болон хариуцлага тооцох асуудал хуулийн хүрээнд хийгдэнэ. Тодруулж хэлбэл, Дорнод аймгийн дархан цаазат гарсан ой хээрийн түймэртэй холбоотой хуулийн байгууллагын хяналт шалгалт эцэслэгдээгүй байгаа" гэлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БАРИГДАЖ БУЙ ОРОН СУУЦ БҮРД QR КОД ОЛГОЖ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНТАЙ БО… 48 минутын өмнө
НӨМРӨГИЙГ ШАТААСАН БУРУУТАЙ ЭТГЭЭДИЙГ ТОГТООЖ ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ … 53 минутын өмнө
ЯАРМАГИЙН ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ АВТОБУСНЫ ХӨДӨЛГӨӨНД ЗОРИУЛАН ЧӨЛӨӨЛЖ… 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА 1 цагийн өмнө
СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИД “НОГООН ДАВААНЫ ТУНХАГ”-ИЙГ БАТАЛЛАА 2 цагийн өмнө
АРХАНГАЙ АЙМАГТ 22 МВТ-ЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ ЭХЭЛЛЭЭ 4 цагийн өмнө
ХАГАС КОКСОН ТҮЛШНИЙ ТАТАН АВАЛТ ЭХЭЛЛЭЭ 4 цагийн өмнө
"NETFLIX" 2030 ОНЫ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙГ ШУУД ДАМЖУУЛАХААР БОЛЖЭЭ 4 цагийн өмнө
17 НАСТАЙ СУРАГЧ АУТИЗМ, ADHD-ИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ХИЙМЭЛ ОЮУН УХААН БҮТЭЭ… 5 цагийн өмнө
Э.БАТШУГАР ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДАД 5 ЧИГЛЭЛЭЭР ҮҮР… 5 цагийн өмнө
ЗАСГИЙН ГАЗАР “ОЮУ ТОЛГОЙ" ТӨСЛИЙН НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛА… 5 цагийн өмнө
ЛОГИСТИКИЙН ТӨВ ЭНЭ ОНД 111 МЯНГАН ЧИНГЭЛЭГ АЧИЖ, БУУЛГАНА Өчигдөр
1200 АЙЛЫН ЯНДАНГ БУУЛГАСАНТАЙ ДҮЙЦЭХ ШИНЭЧЛЭЛ ХИЙЖЭЭ Өчигдөр
НАЛАЙХ–ОФИЦЕРУУДЫН ОРДОН ЧИГЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНЫ ҮЙЛЧИЛГЭ… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ Өчигдөр
ХОВД АЙМГИЙН ҮЕНЧ СУМАНД 175 ИШИГ УСТГАЛД ОРУУЛЖЭЭ Өчигдөр
Б.ПҮРЭВДАГВА: ГАЛ УНТРААХ, АВРАХ 29 ДҮГЭЭР АНГИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ШУУРХ… Өчигдөр
ДОРНОД АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМАНД 160 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЕБС АШИГЛАЛ… Өчигдөр
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН АВТОЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ Өчигдөр
“ДАКАР-2026” ЗАЛУУЧУУДЫН ЗУНЫ IV ОЛИМПЫН НААДАМ ОРОЛЦОХ ТАМИРЧДЫН ХУВЦ… Өчигдөр