ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

Admin
53 минутын өмнө

Эх орныхоо өмнөд хилийг манаж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн, шашин, соёл, урлаг, түүхийн хосгүй өвийг уламжлан хөгжүүлэгч говь нутгийн иргэдтэй дахин уулзаж байгаадаа Ерөнхийлөгч баяртай байгаагаа илэрхийлэв. 

Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.     

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, уул уурхайн бус экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсон зэрэгт Дорноговь аймаг, сумдын төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, иргэдийн хувь нэмэр их байсныг тэмдэглэв.   

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, бодлогын ажлууд орон нутагт үр дүнгээ өгч, иргэдийн амьдралын чанар, эдийн засаг, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлж байгааг Замын-Үүд сумын удирдлагууд хэллээ. 

Сумын хөгжил нь боомтын шинэчлэл, тээвэр логистикийн дэд бүтэц, эрчим хүчний хангамжтай салшгүй холбоотойг тодотгов. 

Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Замын-Үүд боомтын автозамын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтын дэд бүтцийг шинэчлэх, тээвэр логистикийн төв байгуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх чиглэлээр гаргасан шийдвэрүүд сумын өнөөгийн болон цаашдын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ. 

Тухайлбал, Замын-Үүд боомтын шинэчлэл, импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой “Бүс нутгийн логистикийн төв”-ийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр орон нутгийн эдийн засгийн өсөлтөд чухал дэмжлэг болж байгааг хэлэв. 

Мөн сэргээгдэх эрчим хүчний “Наран тээг”, “Эрдэнэнар” төсөл нь эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, байгальд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилттой уялдаж байгаа тухай танилцууллаа. 

Замын-Үүд сум “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ойн ангидаа түшиглэн, говийн хуурай, эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвартай мод, бут, сөөг тарьж, усны нөөцөө хамгаалахын тулд саарал усыг ногоон байгууламжийн усалгаанд ашиглаж эхэлжээ. 

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд чанар, аюулгүй байдлыг хангахуйц, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлсэн талх, нарийн боов, хүнсний үйлдвэрлэлийн “Нутгийн үйлдвэр” төсөл хэрэгжүүлсэн байна. 

“Эрүүл монгол хүн” хөдөлгөөний хүрээнд цусны даралт ихсэлтийн эсрэг аян, сагсан бөмбөгийн “Замын-Үүд лиг”, “Замын-Үүд марафон” зэргийг зохион байгуулж,  хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх дадал хэвшүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарчээ. 

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт сумын 6 хүүхэд хамрагдаад байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн өдөр төрийн албан хаагчидтай уулзан, амжилт хүсэж, иргэдэд түргэн шуурхай, шударга, ил тод үйлчилж байхыг захив.  

Сумын удирдлага төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлага, ажлын бүтээмжийг дээшлүүлж, иргэдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээг хүргэхийг зорьж байгааг хэллээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЯАРМАГИЙН ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ АВТОБУСНЫ ХӨДӨЛГӨӨНД ЗОРИУЛАН ЧӨЛӨӨЛЖ… 25 минутын өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА 53 минутын өмнө
СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИД “НОГООН ДАВААНЫ ТУНХАГ”-ИЙГ БАТАЛЛАА 1 цагийн өмнө
АРХАНГАЙ АЙМАГТ 22 МВТ-ЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ ЭХЭЛЛЭЭ 3 цагийн өмнө
ХАГАС КОКСОН ТҮЛШНИЙ ТАТАН АВАЛТ ЭХЭЛЛЭЭ 3 цагийн өмнө
"NETFLIX" 2030 ОНЫ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙГ ШУУД ДАМЖУУЛАХААР БОЛЖЭЭ 3 цагийн өмнө
17 НАСТАЙ СУРАГЧ АУТИЗМ, ADHD-ИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ХИЙМЭЛ ОЮУН УХААН БҮТЭЭ… 4 цагийн өмнө
Э.БАТШУГАР ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДАД 5 ЧИГЛЭЛЭЭР ҮҮР… 4 цагийн өмнө
ЗАСГИЙН ГАЗАР “ОЮУ ТОЛГОЙ" ТӨСЛИЙН НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛА… 4 цагийн өмнө
ЛОГИСТИКИЙН ТӨВ ЭНЭ ОНД 111 МЯНГАН ЧИНГЭЛЭГ АЧИЖ, БУУЛГАНА 22 цагийн өмнө
1200 АЙЛЫН ЯНДАНГ БУУЛГАСАНТАЙ ДҮЙЦЭХ ШИНЭЧЛЭЛ ХИЙЖЭЭ Өчигдөр
НАЛАЙХ–ОФИЦЕРУУДЫН ОРДОН ЧИГЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНЫ ҮЙЛЧИЛГЭ… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ Өчигдөр
ХОВД АЙМГИЙН ҮЕНЧ СУМАНД 175 ИШИГ УСТГАЛД ОРУУЛЖЭЭ Өчигдөр
Б.ПҮРЭВДАГВА: ГАЛ УНТРААХ, АВРАХ 29 ДҮГЭЭР АНГИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ШУУРХ… Өчигдөр
ДОРНОД АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМАНД 160 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЕБС АШИГЛАЛ… Өчигдөр
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН АВТОЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ Өчигдөр
“ДАКАР-2026” ЗАЛУУЧУУДЫН ЗУНЫ IV ОЛИМПЫН НААДАМ ОРОЛЦОХ ТАМИРЧДЫН ХУВЦ… Өчигдөр
ХАТАНБААТАРЫН ГЭГДЭЖ БАЙСАН ЭЛЭГ СУДЛАЛЫН ТӨВИЙГ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БОЛГ… Өчигдөр
“ТЭРБУМ МОД”-ЫН ХҮРЭЭНД ОЙН ЧАНАР 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСӨВ Өчигдөр