ХУГАЦАА ХЭТЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛСАН, ХУДАЛДСАН 202 ЗӨРЧИЛ БҮРТГЭГДЖЭЭ

Admin
56 минутын өмнө

Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газраас Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд заасан “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих” зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг 2026 оны 3 дугаар улирлын байдлаар судалжээ.
Дээрх хугацаанд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих” зөрчлийн талаарх нийт 422 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 160 буюу 37.9 хувь нь нийслэлд, 262 буюу 62.1 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Зөрчлийн төрлөөр нь авч үзвэл, “Хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан” 202 зөрчил бүртгэгдсэн нь нийт зөрчлийн 47.9 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй бол харин хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулсан, хадгалсантай холбоотой 2 зөрчил бүртгэгдсэн нь хамгийн бага байна.
Бүртгэгдсэн нийт зөрчилд шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл 385 хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулснаас 210 буюу 54.5 хувийг хуулийн этгээд, 175 буюу 45.5 хувийг хүнд шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хүн, хуулийн этгээдэд 759.2 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас 489.5 сая төгрөг буюу 64.5 хувь нь төлөгдсөн байна.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт шууд нөлөөлдөг тул хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хадгалалтын нөхцөл, хэрэглэж дуусах хугацаанд тавих хяналтаа сайжруулж, холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг Прокурорын байгууллагаас уриалж байна.
Эх сурвалж: Улсын ерөнхий прокурорын байгууллага


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 43 минутын өмнө
ХУГАЦАА ХЭТЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛСАН, ХУДАЛДСАН 202 ЗӨРЧИЛ БҮРТГЭГД… 56 минутын өмнө
ПАРИСТ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, МИЛАНД 500 ЦЭРЭГ ОРУУЛНА 1 цагийн өмнө
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ… 1 цагийн өмнө
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГТ 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛ… 1 цагийн өмнө
BENZIN.MN ПЛАТФОРМООР ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД, ШУУРХАЙ … 2 цагийн өмнө
Д.СЭЛЭНГЭ АЗИЙН НААДМЫН ПАРА БАЙТ ХАРВААНЫ ТӨРӨЛД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ… 2 цагийн өмнө
ХҮМҮҮЖИГЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ … 5 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР 14.3 САЯЫН ТОРГУУЛЬ НО… 6 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ОНГОЦЫГ ХБНГУ-ЫН АГААРЫН ХИЛЭЭР НЭВТЭРСНЭЭС … 6 цагийн өмнө
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 20 цагийн өмнө
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА 21 цагийн өмнө
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА Өчигдөр
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… Өчигдөр
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ Өчигдөр
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА Өчигдөр
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/16
ФИДЕ Б.МӨНГӨНЗУЛЫН ИХ МАСТЕР ЦОЛЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ 2026/10/16