ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ОНГОЦЫГ ХБНГУ-ЫН АГААРЫН ХИЛЭЭР НЭВТЭРСНЭЭС ЭХЛЭН ГЕРМАНЫ НИСЭХ ХҮЧИН ХАМГААЛАН ДАГАЛДЖЭЭ

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр Берлин хотноо хүрэлцэн ирлээ.

received_1816573892828939.jpg

Ерөнхийлөгчийн хөлөглөсөн нисэх онгоцыг ХБНГУ-ын агаарын хилээр нэвтэрсэн цагаас эхлэн Германы нисэх хүчний онгоцууд хамгаалан дагалдаж, газардсаны дараа хүндэтгэлийн нислэг үйлджээ. Мөн нисэх онгоцны буудалд Холбооны Зэвсэгт хүчний хүндэт харуул жагсаж, ёслолын 21 буудлага үйлдэн хүндэтгэл үзүүлсэн байна. Ерөнхийлөгчийг Берлин-Бранденбургийн олон улсын нисэх онгоцны буудлын тусгай бүсэд Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Дөрте Дингер, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Граф, Ж.Оюунбаатар болон албаны бусад төлөөлөгч угтан авчээ.

received_1410176841286427-1024x682.jpg

Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй энэхүү төрийн айлчлал хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд болж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцана. Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох юм. Түүнчлэн хоёр улсын төрийн тэргүүн Берлин хотноо зохион байгуулах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээнэ. Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, олон улсын эрдэм шинжилгээний хурал, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана.

received_1449837663878698-1024x682.jpg

Монгол Улс, ХБНГУ 1974 оны нэгдүгээр сарын 31-нд дипломат харилцаа тогтоож, 2008 онд харилцаагаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн. Улмаар 2024 онд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн юм. Стратегийн түншлэлийн хүрээнд улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хөгжлийн бодлого, боловсрол, соёл, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮМҮҮЖИГЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ … 27 минутын өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР 14.3 САЯЫН ТОРГУУЛЬ НО… 52 минутын өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ОНГОЦЫГ ХБНГУ-ЫН АГААРЫН ХИЛЭЭР НЭВТЭРСНЭЭС … 1 цагийн өмнө
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 15 цагийн өмнө
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА 16 цагийн өмнө
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА 21 цагийн өмнө
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… 22 цагийн өмнө
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ Өчигдөр
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА Өчигдөр
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/16
ФИДЕ Б.МӨНГӨНЗУЛЫН ИХ МАСТЕР ЦОЛЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ 2026/10/16
ИРЭХ САРААС ТЭТГЭВЭР 100,000-300,000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ 2026/10/16
50 ЖИЛ ГАЦСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТӨСЛИЙГ ОРОСЫН ЭРДЭМТЭД ДЭМЖЖЭЭ 2026/10/16
СҮХБААТАР ӨРТӨӨГӨӨР 27.1 МЯНГАН ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭЭ 2026/10/16
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЭНЭ САРЫН 21-НД БОЛНО 2026/10/16
“ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” ЦОГЦОЛБОРЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/10/15
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ 2026/10/15
Э.АМАРТҮВШИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОНУУДЫН ЧАНСААНЫ ТЭРГҮҮНД ХЭВЭЭР ҮЛДЛ… 2026/10/15