“ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” ЦОГЦОЛБОРЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Admin
42 минутын өмнө

Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын шав тавих ёслол өнөөдөр болов. 

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, хэлсэн үгэндээ “Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улсын спортын салбарын хөгжилд, хүүхэд залуусын авьяас чадварыг хөгжүүлэх, бүх насны иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх, эрүүл идэвхтэй амьдрах боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” хэмээн онцоллоо.  

2026-2030 он хүртэл хэрэгжих энэхүү спорт цогцолборт 19 спортын төрлөөр нэгэн зэрэг 1385 хүн, олон ээлжээр 6000 гаруй хүн хичээллэх бөгөөд өдөрт 8000-10000 хүнд үйлчлэх хүчин чадалтай нийт 58,247 метр квадрат талбайтай юм. 

Тус цогцолборт сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, усан сэлэлт, талбайн теннис, ширээний теннис, агаарын теннис, сквош теннис, бокс, бөх, ханан хадны авиралт, туялзуур сэлэм, буудлага, байт харваа, фитнесс, иога, спиннинг, дугуй зэрэг нийт 19 нэр төрлийн спортын үйл ажиллагааг явуулж, хүүхэд залуучуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдараа чийрэгжүүлж, улмаар олон улсын спорт тэмцээн олимп, тив, дэлхийн уралдаан тэмцээнд улсынхаа нэрийг мандуулж, амжилт үзүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой. 

Тус спорт цогцолборыг “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл амралтын бүсэд байгуулна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” ЦОГЦОЛБОРЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 42 минутын өмнө
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ 1 цагийн өмнө
Э.АМАРТҮВШИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОНУУДЫН ЧАНСААНЫ ТЭРГҮҮНД ХЭВЭЭР ҮЛДЛ… 1 цагийн өмнө
ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДЫГ ЦЭРЭГ ТАТЛАГААС ЧӨЛӨӨЛЖЭЭ 1 цагийн өмнө
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН СА… 1 цагийн өмнө
“ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА ХОЁР” — ХАЙР ДУРЛАЛЫГ ХӨГЖМӨӨР ӨГҮҮЛСЭН НЭГЭН ҮДЭ… 2 цагийн өмнө
ХӨСҮТ НУРУУНЫ НУГАЛМЫН ИХ БИЕИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ НУ… 2 цагийн өмнө
УИХ-ЫН ЧУУЛГАНААР 2027 ОНЫ ТӨСВИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ 3 цагийн өмнө
БАРИГДАЖ БУЙ ОРОН СУУЦ БҮРД QR КОД ОЛГОЖ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНТАЙ БО… 22 цагийн өмнө
НӨМРӨГИЙГ ШАТААСАН БУРУУТАЙ ЭТГЭЭДИЙГ ТОГТООЖ ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ … 22 цагийн өмнө
ЯАРМАГИЙН ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ АВТОБУСНЫ ХӨДӨЛГӨӨНД ЗОРИУЛАН ЧӨЛӨӨЛЖ… 22 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА 23 цагийн өмнө
СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИД “НОГООН ДАВААНЫ ТУНХАГ”-ИЙГ БАТАЛЛАА 23 цагийн өмнө
АРХАНГАЙ АЙМАГТ 22 МВТ-ЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ХАГАС КОКСОН ТҮЛШНИЙ ТАТАН АВАЛТ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
"NETFLIX" 2030 ОНЫ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙГ ШУУД ДАМЖУУЛАХААР БОЛЖЭЭ Өчигдөр
17 НАСТАЙ СУРАГЧ АУТИЗМ, ADHD-ИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ХИЙМЭЛ ОЮУН УХААН БҮТЭЭ… Өчигдөр
Э.БАТШУГАР ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДАД 5 ЧИГЛЭЛЭЭР ҮҮР… Өчигдөр
ЗАСГИЙН ГАЗАР “ОЮУ ТОЛГОЙ" ТӨСЛИЙН НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛА… Өчигдөр
ЛОГИСТИКИЙН ТӨВ ЭНЭ ОНД 111 МЯНГАН ЧИНГЭЛЭГ АЧИЖ, БУУЛГАНА Өчигдөр