ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД КОРИНН ПЭРЕРАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Admin
1 цагийн өмнө

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол, Францын харилцаа сүүлийн жилүүдэд шинэ шатанд хүрч, улс төрийн өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ идэвхжихийн зэрэгцээ эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагааны бодит агуулгаар улам өргөжиж байгааг онцлов. Мөн хоёр улсын Ерөнхийлөгч нарын 2023 оны харилцан айлчлалын үеэр тохиролцсоны дагуу эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах “Францын хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газрыг Монгол Улсад үүсгэн байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдах шатандаа орж байгааг тэмдэглэлээ.

Францын хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газар Монгол Улсад байгуулагдах нь хоёр улсын эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагаанд бодитой түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Уулзалтаар талууд, хоёр улсын худалдаа эдийн засаг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, ураны салбарын бодлогын уялдаа зэрэг асуудлуудаар харилцан санал солилцов. Уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, усны менежмент, хот байгуулалт, инновац зэрэг салбаруудад хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх замаар хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах өргөн боломж бий гэдэгт санал нэгдлээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” ЦОГЦОЛБОРЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 5 минутын өмнө
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ 26 минутын өмнө
Э.АМАРТҮВШИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОНУУДЫН ЧАНСААНЫ ТЭРГҮҮНД ХЭВЭЭР ҮЛДЛ… 38 минутын өмнө
ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДЫГ ЦЭРЭГ ТАТЛАГААС ЧӨЛӨӨЛЖЭЭ 44 минутын өмнө
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН СА… 1 цагийн өмнө
“ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА ХОЁР” — ХАЙР ДУРЛАЛЫГ ХӨГЖМӨӨР ӨГҮҮЛСЭН НЭГЭН ҮДЭ… 1 цагийн өмнө
ХӨСҮТ НУРУУНЫ НУГАЛМЫН ИХ БИЕИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ НУ… 1 цагийн өмнө
УИХ-ЫН ЧУУЛГАНААР 2027 ОНЫ ТӨСВИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ 2 цагийн өмнө
БАРИГДАЖ БУЙ ОРОН СУУЦ БҮРД QR КОД ОЛГОЖ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНТАЙ БО… 21 цагийн өмнө
НӨМРӨГИЙГ ШАТААСАН БУРУУТАЙ ЭТГЭЭДИЙГ ТОГТООЖ ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ … 21 цагийн өмнө
ЯАРМАГИЙН ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ АВТОБУСНЫ ХӨДӨЛГӨӨНД ЗОРИУЛАН ЧӨЛӨӨЛЖ… 22 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА 22 цагийн өмнө
СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИД “НОГООН ДАВААНЫ ТУНХАГ”-ИЙГ БАТАЛЛАА 22 цагийн өмнө
АРХАНГАЙ АЙМАГТ 22 МВТ-ЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ХАГАС КОКСОН ТҮЛШНИЙ ТАТАН АВАЛТ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
"NETFLIX" 2030 ОНЫ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙГ ШУУД ДАМЖУУЛАХААР БОЛЖЭЭ Өчигдөр
17 НАСТАЙ СУРАГЧ АУТИЗМ, ADHD-ИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ХИЙМЭЛ ОЮУН УХААН БҮТЭЭ… Өчигдөр
Э.БАТШУГАР ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДАД 5 ЧИГЛЭЛЭЭР ҮҮР… Өчигдөр
ЗАСГИЙН ГАЗАР “ОЮУ ТОЛГОЙ" ТӨСЛИЙН НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛА… Өчигдөр
ЛОГИСТИКИЙН ТӨВ ЭНЭ ОНД 111 МЯНГАН ЧИНГЭЛЭГ АЧИЖ, БУУЛГАНА Өчигдөр