ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ

Admin
45 минутын өмнө

Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган байгууллага, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургууль түүхт 105 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Баатар” цол хүртлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Монгол Улсын Баатар цолны Алтан таван хошуу, Сүхбаатарын одонг хамтатган гардууллаа.

850352018_1448484027137015_62111109748406989_n.jpg

1921 онд Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар үндэсний цэргийн боловсон хүчнээ дотооддоо бэлтгэх зорилгоор байгуулагдсан тус сургууль нь 105 жилийн хугацаанд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйл хэрэгт үе үеийн цэргийн дарга, офицер, ахлагч, төр, цэргийн зүтгэлтнүүдийг бэлтгэн гаргаж ирсэн түүхтэй.

Үндэсний батлан хамгаалах их сургуулийг 22УЛСЫН БААТАР22 цолоор шагналаа (1).jpg

Тус сургуулийн төгсөгчид эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхийг хамгаалах дайн байлдаан, энхийн үйлс, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд манлайлан оролцож, эгнээнээсээ олон арван Монгол Улсын баатрыг төрүүлсэн юм.

848110618_1692246465599979_4627067365703375841_n.jpg

Өнөөдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль офицер, ахлагч бэлтгэхээс гадна кибер аюулгүй байдал, хиймэл оюун, шинжлэх ухаан, технологи, инноваци, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн чиглэлээр сургалт, судалгаагаа өргөжүүлэн, орчин үеийн Зэвсэгт хүчний хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэж байна.

849076562_1107701855005029_2228553355668773903_n.jpg


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” ЦОГЦОЛБОРЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 24 минутын өмнө
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ 45 минутын өмнө
Э.АМАРТҮВШИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОНУУДЫН ЧАНСААНЫ ТЭРГҮҮНД ХЭВЭЭР ҮЛДЛ… 57 минутын өмнө
ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДЫГ ЦЭРЭГ ТАТЛАГААС ЧӨЛӨӨЛЖЭЭ 1 цагийн өмнө
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН СА… 1 цагийн өмнө
“ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА ХОЁР” — ХАЙР ДУРЛАЛЫГ ХӨГЖМӨӨР ӨГҮҮЛСЭН НЭГЭН ҮДЭ… 1 цагийн өмнө
ХӨСҮТ НУРУУНЫ НУГАЛМЫН ИХ БИЕИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ НУ… 2 цагийн өмнө
УИХ-ЫН ЧУУЛГАНААР 2027 ОНЫ ТӨСВИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ 2 цагийн өмнө
БАРИГДАЖ БУЙ ОРОН СУУЦ БҮРД QR КОД ОЛГОЖ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНТАЙ БО… 21 цагийн өмнө
НӨМРӨГИЙГ ШАТААСАН БУРУУТАЙ ЭТГЭЭДИЙГ ТОГТООЖ ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ … 22 цагийн өмнө
ЯАРМАГИЙН ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ АВТОБУСНЫ ХӨДӨЛГӨӨНД ЗОРИУЛАН ЧӨЛӨӨЛЖ… 22 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА 23 цагийн өмнө
СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИД “НОГООН ДАВААНЫ ТУНХАГ”-ИЙГ БАТАЛЛАА 23 цагийн өмнө
АРХАНГАЙ АЙМАГТ 22 МВТ-ЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ХАГАС КОКСОН ТҮЛШНИЙ ТАТАН АВАЛТ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
"NETFLIX" 2030 ОНЫ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙГ ШУУД ДАМЖУУЛАХААР БОЛЖЭЭ Өчигдөр
17 НАСТАЙ СУРАГЧ АУТИЗМ, ADHD-ИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ХИЙМЭЛ ОЮУН УХААН БҮТЭЭ… Өчигдөр
Э.БАТШУГАР ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДАД 5 ЧИГЛЭЛЭЭР ҮҮР… Өчигдөр
ЗАСГИЙН ГАЗАР “ОЮУ ТОЛГОЙ" ТӨСЛИЙН НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛА… Өчигдөр
ЛОГИСТИКИЙН ТӨВ ЭНЭ ОНД 111 МЯНГАН ЧИНГЭЛЭГ АЧИЖ, БУУЛГАНА Өчигдөр